”МАЗААЛАЙ” НЭРИЙН ФЛАШ ХУДАЛДААНД ГАРЛАА

Дэлхийд ховордсон мазаалай зөвхөн Монголын говьд хорь гаруйхан үлдэж дэлхийн улаан номд орж мөхлийн ирмэг дээр байгаа  тухай мэдээ  хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн билээ. Жиргээч бүхэн мазаалай жиргэж, фэйсбүүкчин бүхэн мазаалай нэртэй пэйж хуудас ажиллуулж, нийгэм даяар мазаалайг хамгаалж, өсгөж үржүүлэх санаа оноо хэлэлцүүлэг өрнөж  үүний хүчинд төр засаг болон байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд  анхаарлаа хандуулж эхэлсэн.Тухайн үеийн шинэчлэлийн засгийн газрын тэргүүн   Н.Алтанхуяг   чамгүй хэдэн төгрөгийг мазаалай хамгаалах ажилд зарцуулсан гэдэг. Сүүлийн үед мазаалай баавгайруу уулга алдан  хошуурч байсан байгууллга, хүмүүс сураг алдарч  ёстой сэтгэлтэй нь үлдэж сэтэртэй нь орхиж одов бололтой.

Харин мазаалай баавгайг хамгаалах ажлыг санаачилж, өөрийн ажил, үйлс бүхнээ зориулж яваа Г.Эрдэнэбаяр гэж залуу “Мазаалай” нэрийн флаш гаргажээ. "Мазаалай" флаш нь 8GB багтаамжтай бөгөөд зах зээлийн ханшаар худалдан борлуулж орлогоороо "Мазаалай" хамгаалах фонд босгох зорилготой юм байна.Аливаа ажлыг зоригтой,сэтгэлтэй  хүн эхлүүлж үр дүнэтэй дуусгадаг гэдэг. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.