М.Зоригт: Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох ёстой

                               М.Зоригт: Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох ёстой

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ “Өнгөрсөн онд эхлүүлсэн Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч тус хөтөлбөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсонги байдалд орлоо. Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгджээ. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна" гэжээ.
 
Тэгвэл энэ талаар салбар хариуцсан сайд М.Зоригт өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр өнөөдөр уг асуудлаар "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • шаабар (59.153.115.155)
    Хөл толгойгоо олохоо больсон сайдууд бүр давраад улс хооронд өдөөн хатгалга хийдэг болоо юу даа. Хэн ч бодсон хоёр улсын хооронд гэрээгээр зохицуулагдаж хамтарсан зөвлөл шийддэг асуудал биз дээ. Тмөмөр замын даргад тийм эрх байтугай боломж ч байхгүй гэж гавьяат төмөр замчин Рааш гуай хэлж байна лээ.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • ХЭХЭХЭ (59.153.112.226)
    ОРОСЫН УЛААН ИМПЕРИАЛИСТУУД МОНГОЛООР МААНЬ ОРОЛДООД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ!!!! БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ДАА!!!!
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.112.226)
    ПҮРЭВБААТАР ИЙМ ЮМ ЯРИХ ХҮН БИШ ТИЙМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН НЬ Ч БИШ
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • ХЭХЭХЭ (59.153.112.226)
    ЭНЭ ЗОРИГТ ГЭЖ НЭГ БАЛАЙ ЮМ ҮНЭН ХУДАЛ НЬ ТОГТООГДООГҮЙ ЮМАН ДЭЭР ХУЦАЖ ОРОСУУДАД ТАЛ ЗАСАЖ ИНГЭЖ БАЙХАА БОЛЬМООР ЮМАА
    2015 оны 12 сарын 23 | Хариулах