Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ

                                   Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан  Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулсан юм.

Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм.Шүүхээс Л.Гансүхийг 4.6 жил хорих, мөн Мөнгөнтуяа, Даваахүү нарыг 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлөх ялыг хэвээр үлдээлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.94.181)
    За энэ хүн яллуулж байгаа бол сайн хүн байсан юм байна. Балиар АН
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (103.229.120.217)
    Яана даа МУ-ын шүүх, шүүгчид ХАР, ЦАГААН- ялгахаа байж дээ хөөрхий. Энд ямар нэг захиалга байгаа юм байх даа...
    2015 оны 12 сарын 21 | Хариулах