Чуулганы хуралдаан эхэллээ

                                            Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хуулийг оруулж өгөх хүсэлт гаргав. Тэрээр “Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг гараар тоолох нь зүйтэй гэж хэлсэн. Автомат машины програм хангамж нь Монголд байдаггүй тухай ч ярьсан. Ард түмэн төрийн эрхийг барих үйл явцыг нээлттэй ил тод шударга явуулахыг хүсэж байгаа, 22 намаас 21 нь ярьж байна, ганцхан Ардчилсан нам эсэргүүцээд суугаад байгаа юм. Сонгуулийн нэр бүхий гурван төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Гэтэл УИХ-ын дарга хуулийн төслийг оруулж ирэхгүй 20 хонож байна. Энэ бол цаг хожих гэсэн арга” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцье. Гацууртын ордоос чинь энэ асуудал чухал байна” гэлээ.

Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Гацууртын ордын асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас хойшлуулж өгөх хүсэлт гаргалаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “бүлэг, бүлэг дээрээ шийдвэр гаргаад яръя гэсэн. Аль ч бүлэг харин эргэж яриагүй. Ерөнхийлөгч өчигдөр намын бүлгүүдийн дарга нарыг дуудаж уулзсан.

Гацууртыг хэлэлцэх болоход Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан. Ардчилсан намыг ганцхан буруутгаад байх шаардлагагүй” гэлээ.

Онцлоход, МАН-ын зүгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг 21 нам дэмжсэн. Түүнд санал хураалтыг автомат машинаар хийхээс гадна давхар гараар тоолж, камераар бичин олон нийтэд нээлттэй болгохыг заасан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг гараар давхар тооллого хийхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mongol irgen (202.9.41.74)
    Ene Gatsuurtiin ordiin asuudalaa shiidee chee. ene Battsereg gej neg erguu pizda yu geed soliorood baaigaa buurunhii archaagui novsh ve. Chi ene zasgiin gazriin neg giishuun ni mun biz de. te3geed yagaad zasgiin gazriinhaa bodlogiin esreg hutsaad baigaa gulug ve. chi naad zasgiin gazraasaa esvel zailaad ug. ugaasaa ymarch chadamjgui alban tushaaliin bool shuu dee. uls ornii amidral ymar bolchhood baigaag medej baina uu erguu malaa. ninja nariig demjeed humuusee hoorond ni alatsuulaad baihiim uu. estoi heleh ug alga.... ta nariig 16 onii songuulid songono gej buu goridooroi muusain luivarchid , har amai bodson erguu malnuud.
    2015 оны 12 сарын 17 | Хариулах