

Цэргүүдээр төмөр зам бариулна
Тавантолгой-Гашуусухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд арван мянган цэргийг дайчлах төслийг УИХ-ын зарим гишүүн санаачилж, төсөл хэрэгжүүлэхэд зориулж ирэх оны төсөвт24 тэрбум төгрөг суулгасан. Одоогоор төмөр замын цэргийн анги байгуулан арван мянган залууг татаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж, төмөр замын ажилд цалинтай ажиллуулна гэсэн ерөнхий зураглал гаргажээ. “Монголын төмөр зам” компаниас говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжид3300 ажилчин хэрэгтэй. Үүнээс700 ажилчин нь өндөр төвшний мэргэжлийн байх шаардлагатай гэсэн саналыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байна. Үлдсэн2600 ажилтныг цэргийн анги, нэгтгэлийн ойролцоох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтад хамруулж мэргэшүүлэхээр болсон гэнэ. Хүнд машин механизмын оператор, жолооч, бетон арматур, экскаватор гэсэн таван төрлийн мэргэжлээр цэргүүдийг бэлтгэх аж. Япон улсын Засгийн газраас Сайншанд чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг шийдчихвэл ирэх нэгдүгээр сарын1-нээс цэргүүдээ мэргэшүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ.