Ч.Өнөрбаяр: “Хүмүүс дураараа ярьж байна”

                                     Ч.Өнөрбаяр: “Хүмүүс дураараа ярьж байна”

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох хүсэлтийг Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга өчигдөр З.Баянсэлэнгэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Гэтэл Н.Энхбаярыг улс төрийн албан тушаал хаших эрхгүй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг төрд ойртуулж болохгүй гэж үзэх улс төрчид байна. Мөн шийтгэлээ хүлээх хугацаа дууссан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Харин МАХН-аас намын даргаа улс төрийн албан тушаал хаших бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир одоо боломжтой болсон гэсэн мэдээллийг хийсэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор яригдаж байна. Энэ хүний улс төрийн албан тушаал хаших эрх нь нээгдсэн үү?

-Энэ талаар Засгийн газраас асуух хэрэгтэй. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ. Засгийн газраас албан ёсоор бичиг ирсний дараа би хариулт өгье.

-МАХН-ын нарийн бичгийн дарга, хуульч Э.Эрдэнэжамъян хэлэхдээ Н.Энхбаяр 2012 онд өршөөлийн хуульд хамрагдсан. Тиймээс төрийн албан тушаал хаших эрхтэй гэж хэлсэн...?

-Хүмүүс дураараа л ярина шүү дээ.

                                                    ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.24.204)
    baychuud uu eh oronchiduu luuvirchidch yumuu huuli juram olgoo
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • irgen (183.177.97.14)
    -Энэ талаар Засгийн газраас асуух хэрэгтэй. Өршөөлийн хуульд тавьсан МИНИЙ хориг гэж бий. Шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ. Засгийн газраас албан ёсоор бичиг ирсний дараа би хариулт өгье. ийм юм болоод байна даа
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • irgen (183.177.97.14)
    suuliin ued end unheer utgagui zui togtol ybaad baih ym aa. Mongol ulsiin erunhiilegchiig hen ch bur hench shuu tuluuluh huuliin baihgui getel erunhhiilegchiin huulin zubluh ch gene uu neg nuhur umnuus ni eldeb busiin yman deer garch ireed medeg l ch ym uu medeelel ch ym uu ym hiigeed baih ym ingej boldog ym uu. esbel ene nuhur erunhiilegch ym uu erin ingehed hen ni erunhiilegch ym be yalgah aa bailaa huue. heleed uguh hun bain uu. huuli jurm gej bain uu. uulan iim huniig erunhiilegch songoogui ymsan. huuilia dahiad neg unshaad uzeech ee erunhiilegchiin zubluhuudee. erin bid erunhiilegcheesee iluu huuli zubluhtein harilstah uu.
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • zochin (59.153.114.191)
    Elbegdorjiin tejeeber golog chi ingej udaan dabraxgvi ee
    2015 оны 12 сарын 13 | Хариулах
  • насан (112.72.12.17)
    Ээ дээ ЭНХБАЯР л биш байгаасай ЭНХБАЯРЫН улыг долоож явж НАМын нэрээр сайд болсон энэ авгай бүр даварч шинэ үеийн Филатова болох нээ нэртэйгээнь бага хатан нь болчихооч лалар минь
    2015 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.13)
    Elbegdorgiin golog
    2015 оны 12 сарын 11 | Хариулах