УИХ дахь ”Шударга ёс эвсэл” завсарлага авлаа

                     УИХ дахь "Шударга ёс эвсэл" хоёр асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсан. Энэ үеэр УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс өнөөдөр хэлэлцэх байсан “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” гэсэн хоёр асуудлаар завсарлага авах санал гаргалаа.​

"Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудал дээр 34 хувь гэдгийг мөн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай асуудлыг завсарлага авч ярилцах шаардлагатай гэж үзсэн" гэв.

УИХ-ын дарга саналыг хүлээн авч уг хоёр асуудлаар тус бүр тав хоногийн завсарлага өглөө.

            ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжилнэ:
 
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
 
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
 
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд  /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
 
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:
 
Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.