ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГУДАМЖИНД САМБАР БАЙРШУУЛЖЭЭ

                    ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГУДАМЖИНД САМБАР БАЙРШУУЛЖЭЭ

Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.

Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.191.76)
    МАН-ынханы янаглан магтан хорлох үйл ажиллагаа ш дээ. Тэрнээс АН асуугаад байлтгүй тэд ард түмний нүдэн харагдаж гарт баригдах ажил засаг барьж байх үедээ хийсэнийг ард түмэн мэдэж байгаа бүр хорсоод байж ядаад хорлох ард түмнээс холдуулах гэсэн ажил нь. МАН-аас ямар ч хорлонтой ажил хийгдэх болно тэдний ганц сурсан дадсан ажил шүү дээ ккк
    2015 оны 12 сарын 11 | Хариулах