АРДЧИЛЛЫГ АВРАХ ГАРЦ

   

 

                                          АРДЧИЛЛЫГ АВРАХ ГАРЦ

1.                    Гавьяа асуух байсан юм бол “гарах” хэрэг байсан уу?

Өнгөрсөн долоо хоногоос эрх баригчид “гавьяа” нэхэн гайхуулж ард түмний “шившиг” болов. Хотын хамгийн сайн байршилтай том том самбаруудаар дүүрэн гавьяа нэхэж “гавьяа” гэдэг үгийг моданд оруулсан нь ёстой л эрх баригчдын “гавьяа” байлаа. Эл “гавьяа” нь гай болохтой зэрэгцэн Ардчилсан намынхан “гавьяа”-ны эзний эрэлд хатав. Хамгийн түрүүнд шижиглэгдсэн хүн нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг. Самбар тавигдсанаас хойш хэдхэн минутын дараачаас түүний утас чөлөө завгүй дуугарсан тухай ойрын эх сурвалж нь мэдээлсэн юм. Ерөнхий сайд руу залгасан Ардчилсан намын лидер нөхдүүд толгойгоо “гэсгээх”-ийг түүнд зөвлөсөн юм байх. Хариуд нь Ерөнхий сайд “Миний толгой хөлдөөгүй байна. Тэгээд ч би “гавьяа”-тай самбартай чинь ямар ч холбоогүй” хэмээсэн гэнэ. Ингээд “эрлийн баг”-ийнхан Ардчилсан намын удирдлагын зүг анхаарал хандуулж эхэлжээ. “Гавьяа”-тай самбарын эзэн явж явж АН-ын одоогийн генсек Л.Эрхэмбаяр болж таарав. Эрх баригч намын генсек гэхэд арай л жижиг пи-ар хийчих шиг болох юм гэсэн бодол хүн болгоны толгойд буусан нь лавтай.

Ардчилсан намын “хотожсон лидер”-үүд нь “Хөдөөний хөөсөн мантуу намыг минь нэг сайн хөөдлөө дөө” хэмээн хоорондоо жиг жуг гэлцэж байгаа сурагтай. Харин “дарангуйлагч” дарга нь нүүрээ хийх газраа олохгүй Л.Эрхэмбаярыг өрөөндөө дуудаж өөд уруугүй загнаж, “гавьяат” самбарыг даруйхан солихыг үүрэгдсэн нь өнөөдрийн бидний уншиж буй “Сонгогчдын гавьяа” болж хувирчээ. Энхрий хайрт намынхаа 15 жилийн ойгоор эрхэм даргатаа “цочир” бэлэг барьж эрэлхэг хүн болж харагдах гэсэн Л.Эрхэмбаяр генсекийн “тэнэглэл” улаанбаатарчууд төдийгүй монголын ард түмний дургүйцлийг ихээхэн хүргээд авлаа. Олонхи болж төрийн эрх барьж байгаа намын генсек гэхэд арай л ядмаг, “хөдөө” пи-ар хийчих юм даа. Гэхдээ түүний буянаар монголоор дүүрэн гавьяатай хүн төрсөн нь сайн хэрэг. “Эхнэртээ хоол хийж өгсөн нь хэний гавьяа вэ”, “Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн нь хэний гавьяа вэ” гэх зэргээр сошиал ертөнцийнхөн бие биедээ гавьяагаа гайхуулж амралтын хоёр өдрийг тун чиг “завгүй” өнгөрүүлэв. Харамсалтай нь намынхаа унасан рейтингийг өсгөх гэсэн биш бүдэрсэн дээр нь дэвсээд авахтай адил зүйл болчих шиг болох юм, АН-ын генсекийн пи-ар...

2.             “Ардчиллыг аврахын тулд Ардчилсан нам татан буугдах ёстой”

Өнөөдөр Монгол Улсад жинхэнэ ардчиллаас илүүтэйгээр “дүр эсгэсэн ардчилал” хөгжиж байгаа нь нууц биш. Ардчилсан намын гишүүд ч энэ тухай ил цагаан ярьдаг болсон. Ойрын жишээ гэхэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал намынхаа 15 жилийн ойг угтаж, гишүүд дэмжигчдэдээ илгээсэн ил захидалд “Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорчээ” хэмээсэн нь үнэний ортой. Үнэний ортой ч гэж дээ үнэн юм чинь. Мөн тэрбээр “Мэдлэг боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хүний ХХК адил ваакуумд орлоо” гэжээ. Залуус яагаад Ардчилсан намыг сонгодоггүй шалтгааныг эндээс харж болно. Учир нь Ардчилсан нам залууст халгаатай, дээшээ гаргадаггүй тийм л нам. Тиймээс ч Ардчилсан нам хүний нөөц, боловсон хүчнээрээ үргэлж МАН-ын ард бичигдэж ирсэн юм. Р.Амаржаргал гишүүн “АН “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн ултөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын /фракцын/ пирамид бүтцийг хэрэгжүүлж байна” гэсэн аж. Угтаа Р.Амаржаргал гишүүнээс өмнө УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Нам бол хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш” хэмээн ярьсан. Үнэхээр өнөөдрийн улс төрийн намуудын байгаа дүр төрх /тэр дундаа эрх баригчдын/ хэн нэгэн дарга аа тахин шүтэх /хуучин нийгмийн үеийн/, бурханчлах үзэл газар авсныг бэлхнээ харуулаад өгнө. Ардчилсан намынхан дотоод ардчилал, ардчиллын үнэт зүйлийн тухай маш их ярьдаг. Ярихаас ч аргагүй юм. Тэд л Монгол Улсад ардчиллыг цогцлоон бүтээсэн гэж цээжээ дэлддэг шүү дээ.

Гэхдээ хэлсэн зүйл нь, хийж байгаа үйлдэлтэй нь алд дэлэм зөрөөд байхаар жинхэнэ ардчилал монголд хөгжихгүй байгаа юм. Өнөөдрийн өсвөр насны хүүхдүүд “ардчилал” гэдэг үгийг худлаа ярих гэж боддог болсон байна. Энэ өгөгдлийг тэр хүүхдүүдэд өгсөн хүн нь төрийн тэргүүн. Улс төрд орох санаархалтай, дөнгөж орчихсон яваа залуус улс орны эрх ашгаас урьтаж өөрийн эрх ашгийг тавих нь зөв юм байна гэсэн бодол тээж явна. Эл өгөгдлийг өгсөн хүмүүс нь УИХ-ын гишүүд. Ийм байхад Монгол Улсад яагаад ч жинхэнэ ардчилал хөгжихгүй. “Дүр эсгэсэн” ардчилал хөгжсөөр байгаа нь 15 жилийн түүхтэй “ардчилсан” тодотголтой намууд нэгдэж АН байгуулсантай шууд холбоотой гэж улс төр судлаачид үзэж байна. Яг одоо ардчиллыг аврах ганц л арга зам бий. Тэр нь эрх баригч Ардчилсан нам татан буугдах. Үүнээс өөр гарцыг монголчууд хаанаас ч хайгаад олохгүй.

                                                           С.НЭМЭХ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • kk.kk (202.9.41.177)
    Amerikiin sanhvvjilteer uavagdsan huvisgal gegch ni utgaggvi bsnaas anarhizm bolchiloo. hariutslaga bhg vi tur mori unasan toilgoigvi hun shig
    2015 оны 12 сарын 10 | Хариулах
  • irgen (202.21.111.141)
    AN-g taraagaad zogsohgui hariutslaga tootsoh heregtei.
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ангар (112.72.15.106)
    АН байхгүй байсан бол Монгол минь арай ч иймдээ тулахгүй л байсан даа! АН - ыг зүгээр л тараачихиймсан тээн!
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.122.221)
    Ардчилсан нам тарна гэж горьдсон новшнуудад үзүүлээд өгөөчээ АНынхан.....
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэц дээд шүүх хоёрыг нэгтгэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт хувийн хөрөнгө оруулах, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • ard (202.131.244.188)
    Монголд өрнөсөн Ардчилал бол ёстой аймшиг байна Одоо бүүр юу чхийхээ яаж ч амьдархаа хэнд хандахаа итгэхээ мэдэхээ болилоо Ерөөсөө л араатан
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • дарга (202.179.24.31)
    АН намын ийм самбар босгоод асууж баигаа зүйлүүдийг нь уншаад өмнөөс нь ичих юм.Зориудаар хииж ардчилсан намын нэр хүндийг унагах гэсэн зүйл байхаа.Үнэхээр нам нь ийм самбар хийсэн бол татан буухаас өөр арга алга.Бүр ялзрахын дээдээр ялзарсан байна шүү дээ Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр..
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.122.148)
    Тэр самбарууд нь монголчуудыг доромжлоод байгаа юм шиг санагдаад байна хэрүүлч авгай шиг ам асууж доромжлоод байна
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Аймшиггүйгээр олон хүмүүсийг ажлаас нь өөрчилж, Аймшиггүйгээр эдийн засгийг уналтад оруулж, Аймшиггүйгээр ард иргэдийг ядуурал руу татаж,Аймшиггүйгээр худлаа ярьж хууль өөрчилж, аймшиггүйгээр олон арван барилга царцааж ажилгүйдплийг нэмсэн Энэ ардчиллыг яах юм бэ.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Балт (103.57.93.163)
    Ардчилал нэртэй анархистүүд мөхөх цаг нь ирсэн л баймаардаа..Хэдхэн гудамжны халтар энэ үгиин утгыгнь ..жинхэнэ мөн чанарыг нь шороотой хутгаад 25 жил болжээ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.249.130)
    Харин ч өргөсөн юм биш үү, одоо хүн болгон л ярьж байна шүү дээ. АН хийсэн нь үнэн шүү дээ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
    • Иргэн
      Хуучин цагт хэвлэлээр шүүмжлүүлсэн хүнд арга хэмжээ тооцож эзэнд нь хариг өгдөг байлаа. Одоо бол ярих хуцахаас ч дор болж.
      2015 оны 12 сарын 07
  • Зочин (103.10.23.127)
    МОНГОЛ ОРНОО АВРАНА ГЭВЭЛ ЭХ ОРОНЧ ШУДРАГ ХҮМҮҮС НАМ ХАРГАЛЗАЛГҮЙ НЭГДЭЖ ЭХ ОРОНЧОДЫН НАМ БАЙГУУЛАН СОНГУУЛД ОРОХ ХЭРЭГТЭЙ ӨНӨӨДӨР НАМЫГ СОНГОХ ХУУЛЬТАЙ БОЛХООР ӨӨР АРГА БАЙХГҮЙ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    нам дагсан бөхөс арчигч нар ардчилийг аврах уу хуцваа
    2015 оны 12 сарын 07 | Хариулах