
Г.Шийлэгдамбын зүрх цусан хангамжийн дутагдалд орж сэхээний тасагт хэвтжээ
Эрүүл Мэнд Спортын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн хоригдоод сарын хугацаа өнгөрч байгаа билээ.
Түүний бие муудаж III Төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа тухай МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн өнөөдөр мэдээллээ. Тодруулбал түүнийг цагдан хорих 461 дүгээр ангиас эмчийн дүгнэлтээр эмнэлэгт шилжүүлжээ.
Г.Шийлэгдамбын зүрх цусан хангамжийн дутагдалд орсны улмаас ийнхүү сэхээний тасагт хэвтэх шаардлагатай болсон байна.