Л.Жамбалжавыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

                                Л.Жамбалжавыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байсан ч татгалзсан хариуг ирүүлжээ.

Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.167)
    ENE HUNIIG ENHBAYAR DEVSHUULEEGUI NAM NI DEVSHUULSEN. HARIN ENE NUHURIIN ES ZUIG AN -IIN NUHDUUD SAIN MEDEJ BAINA.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • kkk (122.201.24.36)
    jambaljav ni daramtlaad baihaar ni hudlaa ner devshuulsen bolj baigaa yum bh daa. MAHN odoo bolio, Ene salbar tenheegee tasartal harlaa shuu dee, Odoo ter heleed baigaa hariutslaga huleene geed baigaa Ardchilsan namd uguuchee
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • сэтгэгдэл (202.180.220.35)
    энэ хүнийг сайд болгохгүй нь зөв гэж бодож байна. Учир нь эмчээ хийвэл илүү олон хүний амийг аврах мундаг эмч ш дээ.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.94.119)
    ОДоо жинхэнэ хүнээ нэр дэвшүүлнэ. Тулга л болов уу Энхбаярын үндсэн мэх. Заавал өөрт нь мууг нь мэдрүүлдэг. Хоёр хүний хооронд заавал яс хаядаг. Шалгарсан аргатай хүн дээ. Чоно оо чоно. Чоныг чоно ойрын зайнаас, харин нохой яс горьдон бараадан явдаг. МАХН-ын бүрэлдэхүүн нэг иймэрхүү.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Монгол (202.9.41.253)
    Н.ЭНХБАЯР хүнээр тоглож чадна. Энэ хүнийг ЭМ-ийн сайдад МАХН нэр дэвшүүлчихээд Сайханбалагт битгий хүлээж аваарай гээд шивгэнэсэн бололтой эх сурвалж мэдээлэв.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах