Хоёр нам нэгдвэл жинхэнэ удирдагч шигшигдэж гарч ирэх боломжтой

                   Хоёр нам нэгдвэл жинхэнэ удирдагч шигшигдэж гарч ирэх боломжтой

Сонгуулийн өмнөх жил олон асуудал өрнөдөг. Саяхан гэхэд л МАН-МАХН-ын ахмад гишүүд эвсэж сонгуульд оролцох тухай өргөх бичгийг холбогдох хүмүүст нь өргөн барьсан. Хоёр нам эвсэж сонгуульд оролцох талаар УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа.

УИХ-д таван удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан огт үгүй гэж эсэргүүцэхгүй. Гэхдээ нэгдэж сонгуульд ордог юмаа гэхэд ямар зарчмаар тохирох вэ гэдэг асуудал яригдах байх. Нэн түрүүнд төрийн хэрэг цааш яаж явах юм гэдэг асуудал бий. Хэрвээ авлига, албан тушаалын асуудал дээр суурилсан зүйл гарч ирвэл би эсэргүүцнэ. Тэгэхээр ийм зүйл байхгүй гэдэг дээр тохирох хэрэгтэй. Дараа нь эвсэх юм бол удирдагч нь хэн байх юм гэдэг асуудал яригдана. Шулуухан хэлэх юм бол Н.Энхбаяр нь удирдаж орох юм уу, М.Энхболд нь удирдаж орох юм уу гэдэг дээр л том асуудал үүснэ. Мөн харьцаа хэд байх вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл харьцаа нь хэд байх вэ гэдэг дээр асуудал үүсч таарна. Ийм асуудлууд дээрээ нааштай зөв ойлголцож чадвал байдаг л хувилбар. Өөр нэг зүйлийг хэлэхэд одоогийн МАН-ыг одоо энэ намын суурин дээр байгаа хүмүүс задлаагүй юм шүү.

МАХН гэдэг намыг үүсгэсэн хүмүүс задалсан юм. Энэ бол хэн ч маргашгүй түүхийн үнэн. Намын тухай хуудльд “Нам нэрээ өөрчилбөл өөр хуулийн этгээд үүнийг ашиглаж, хэрэглэж болохгүй” гэсэн заалттай юм. Энэ заалтыг Н.Энхбаярын захиалгаар 2005 онд бичиж байсан хүн нь би өөрөө. Үүнийг зөрчиж МАХН-ыг дээд шүүх бүртгэсэн юм. Ийм гашуун ч гэсэн үнэн зүйлс бий. Гэхдээ улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс учир зүйгээ ололцож, эвсэнэ гэвэл би эсэргүүцэхгүй” гэсэн аж.
 
Үнэхээр улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед МАН, МАХН ирэх оны сонгуульд эвсэн оролцож, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах боломжтой билээ. Цаашлаад хоёр нам нэгдэж, нэг нам болох ч боломж байгаа. Хэрэв ингэвэл жинхэнэ улс төрч, төрийн хар хүн нь шигшигдэж, ард иргэдийн хүсэн хүлээсэн удирдагч гарч ирэхийг ч үгүйсгэхгүй юм.

                                                         Эх сурвалж: UNEN.MN
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.226)
    МАН,МАХН энэ 2-ыг нэгдлээ гээд дэлхийн эдий засаг сэхэх юм уу хаашаа юм. Дэлхийн эдийн засаг, Хятад улсын эдийн засгын сааралт бүх оронд нөлөөлж байхад манай монгол яах юм. Энэ 2 намыг нэгдхээр Хятадын ЭЗ сэхээд манай орон мандах юмуу ийм балай юмаар балайрч дэмийрэхээ болимоор юм.Зүгээр л үндэсний үлдвэрээ дэмжижцгээ балай МАН -н дарга нараа
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.5.206.4)
    Chadahgui shuu dee odoo ene namd AN yag adil yaval hurdan bayajih ve gesen huseltei humuus l baigaa uuruuguu zoliod ulsaa bodoj shudarga yavah hun mongold baigaa esehed uneheer ergelzej bna . Harin odoo uls oron tomoohon uurchlult hiij baildaj ene deer bgaa uls turiin hulgaich nariig ur undesgui ustgah heregtei bur ger buleer ni huis temter daraa ni ene uls turiig sonirhoh hungui bolno.
    2015 оны 11 сарын 30 | Хариулах