УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Сангийн яамны шалгалтаар ч ноцтой зөрчил илэрч байсан удаатай

     Б.Чойжилсүрэн: Сангийн яамны шалгалтаар ч ноцтой зөрчил илэрч байсан удаатай

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхаа дүнг олон нийтэд танилцуулсан нь улс төрд“гал асаасан” үйлдэл боллоо. Өөрөөр хэлбэл, улсын сан хөмрөгийг нэгтгэдэг Сангийн яамнаас гадна дахин нэг банк байгуулж, гаднаас босгосон их хэмжээний зээл тусламж, бондын хөрөнгийг зарцуулдаг болсон нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тиймдээ ч УИХ-аас ажлын хэсэг гарч, тус банкинд шалгалт хийсэн билээ. Харин энэ ажлын хэсгийнхний мэдээлснээр тус банкинд маш их зөрчил байгаа бөгөөд тендергүйгээр ажил явуулахаас гадна хоёр тэрбумын өртөгтэй ажлыг 10 тэрбум болтол нь өсгөсөн гээд тоочоод байвал мундахгүй их хуудуу байгаа нь тодорхой болсон. Ажлын хэсгийнхэн ийнхүү олонд мэдээлэл өгсний дараа Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат яаран сандран хэвлэлийн хурал зарласан. Ингэхдээ тэрбээр ажлын хэсгийнхний ярьсан бүх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд албан бус материалыг дэлгэж, ташаа мэдээлэл өгсөн хэмээсэн. Тиймээс энэ талаар ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС тодрууллаа.

-Ажлын хэсгийнхэн албан бус материалыг олон нийтэд тараачихлаа. Нэг улс төрийн хүчин асуудлыг улс төржүүлж байна гэх тайлбар хийсэн. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр албан бус материал олон нийтэд хүрсэн юм биш биз дээ?
 
-Тийм зүйл яриад байгаа юм. Ажлын хэсэгт арваад гишүүн орсныг та бүхэн мэдэж байгаа. Ахлагчаар нь Л.Энх-Амгалан гишүүн ажиллаад миний бие болон Ч.Хүрэлбаатар, Г.Уянга нарын гишүүн багтсан. Бид ажлын хэсгийнхээ дүгнэлтийг хийгээд гарын үсгээ зурцгаасан. Гэтэл Х.Болорчулуун болон АН-ын хэдэн гишүүн гарын үсэг зурж өгөхгүй байгаа юм. Эцсийн дүгнэлт гараад олон нийтэд мэдээлэхээр болж бүтэхгүй зүйл яриад байх юм. Уг нь ийм зүйл болсон. Тухайлбал, 2015 оны нэгдүгээр сарын дундуур энэ оны төсөвт тодотгол хийсэн. Энэ хүртэл төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохгүй, Засгийн газар хөрөнгөө ямар зүйлд зарцуулахыг нь мэдээд, хууль зөрчөөд яваад байсан удаа бий. Ингээд энэ оны төсвийг тодотгох үед МАН Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон байсан. Тухайн үед бидний тавьсан анхны шаард-лага нь Хөгжлийн банкаар санхүүжүүлж байгаа, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг төсвийн бү-рэлдэхүүн хэсэг болгоно гэж шахсан. Ингээд МАН-ын бүлгийн шахалтаар Хөгжлийн банкны санхүүжилт төсөвт туссан. Харин тэр үед Сангийн яам нэг бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Тэр нь юу билээ?

-Хөгжлийн банк өмнө нь УИХ-ын хяналтгүйгээр, тендер шалгаруулахгүйгээр ажил явуулсан байсан зэр-гийг Сангийн яамны хяналтад оруулаад ирэхээр Төсвийн болон Тендерийн тухай хуульд зохицуулахаар өмнө нь хэрэгжиж байсан төс-лүүддээ шалгалт хийж эхэл-сэн юм билээ. Тухайн үед Сангийн яамнаас хийж байсан шалгалтын үр дүнд нэлээд ноцтой зөрчил илэрч эхэлсэн юм шүү дээ.

-Н.Мөнхбат захирал “УИХ-аас гарсан ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт биш. Өөрсдөө таньж мэдэхгүй, хаанаас гаргаад ирсэн нь тодорхойгүй материалын талаар яриад байна лээ” гэж байсан л даа?

-Улс төрийн юм уу ямар нэг шалтгаанаар бусад намаас орсон ажлын хэсгийн гишүүд дүгнэлтэд гарын үсэг зурж өгөхгүй байгаа. Үүнийг л ярьж байгаа байх.

-Тэгэхээр бүх гишүүн дүгнэлтэд гарын үсэг зурсан тохиолдолд албан ёсных болно гээд байгаа хэрэг үү?

-Тэгж л яриад байгаа юм байлгүй дээ.
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.21.106.161)
    арай гүй байлгүдээ
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (202.21.118.98)
    Ene yaridag baisiimuu
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.94.249)
    sain shalgah heregtei bank
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • gaga (103.57.94.249)
    ubs
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • gaga (103.57.94.249)
    tegne tegne
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.30)
    Хэлгүй дада бөгс ухахдаа сайн шүү
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • ss (124.158.78.108)
    chi ooroo jinhen nobsh za ulaan luibarchin
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • Bold (87.79.227.37)
    Hazgai heltei helgui lagaa held orjee songuuli duhuud
    2015 оны 11 сарын 29 | Хариулах
  • НАСАН (112.72.12.10)
    ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДЭЭГҮҮРЭЭ НИЙЛЖ ХУВААЖ ИДЧИХЭЭД АЛИЙГАА АЛДАЖ ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ ЭХЭЛВЭЭ ЯНЗ НЬ ЭЦЭСТ НЬ ДАМПУУРЧ АРД ТҮМНИЙ ХӨЛС ЦУСААР Л ТӨЛӨХДӨГӨӨ УИХын энэ луйварчдыг жагсааж байгаа ялыг нь асууж байгаад ТЭнгэрийн эдгээр амьтадыг ТЭНГЭР Т нь илгээхсэн
    2015 оны 11 сарын 29 | Хариулах