” Гацуурт ”-ын Л.Чинбат байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан мэдээллийг 10 саяар худалдаж авна

Байгаль хамгаалагч залуу амиа алдсан хэрэгт олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн хүртэл анхаарлаа хандуулж байна. Талийгаач залуу нийслэл дэх гэрээсээ "Машинаа гаражид хийгээд ирье" хэмээн гараад зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Энэ нь гадны нөлөөтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, цагдаагийн байгууллагаас гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Тэгвэл талийгаач залуугийн амиа алдсан хэрэгт "Гацуурт"-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна" гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • чинбат д (103.229.123.82)
    Чинбат аа чи алсан юм биш биз
    2015 оны 12 сарын 01 | Хариулах