Багануур хотын захирагч өнөөдөр тангараг өргөнө

                              Багануур хотын  захирагч өнөөдөр тангараг өргөнө

Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагч Н.Тавинбэх өнөөдөр 14.00 цагт тангараг өргөж, ажлаа хүлээж авна.Энэ оны 10 дугаар сарын 18-нд болсон Багануур хотын Захирагчийн сонгуульд Н.Тавинбэх 57.72 хувиар ялалт байгуулсан билээ.

Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС -ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995-2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, 2008-2012 онд МАН-аас сонгогдож, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2013 оноос өнөөг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ок (202.179.8.26)
    тавинбэх захирлаа баяр хүргье
    2015 оны 11 сарын 30 | Хариулах