Арванхоёрдугаар сарын эхээр баруун, зүүн аймгуудад шатахууны үнэ төвийн бүсийнхтэй ойролцоо болно.

-УИХ-ын чуулганаар нефтийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах шийдвэр гаргасан. Мөн Ерөнхий сайд шатахууны үнийг бууруулах үүрэг өгөөд байгаа. Шатахууны үнэ бууруулах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-2015 оны тавдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын дээд хязгаарыг тогтоосон байгаа. Тухайлбал,

90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 950,000 төгрөг /1 тн тутамд/

90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 350,000 төгрөг /1 тн тутамд/

Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 850,000 төгрөг /1 тн тутамд/ байхаар тогтоосон.

Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын хэмжээг газарзүйн байрлалаар ангилж ногдуулах шийдвэр гаргасан байгаа. Ингэхдээ баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, гэж ангилан татварыг ялгаатай байхаар тогтоосон.

                         Зүүн бүсэд Эрээн цавын боомтоор орж ирж байгаа бол:

90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 270,000 төгрөг /1 тн тутамд/

90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 270,000 төгрөг /1 тн тутамд/

Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 390,000 төгрөг /1 тн тутамд/байхаар тогтоосон. 

     Төвийн бүсэд Замын-Үүд, Сүхбаатар, Алтан булаг боомтуудаар орж ирж байгаа бол:

90 хүртэлх хувийн октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 400,000 төгрөг /1 тн тутамд/

90 буюу түүнээс дээш октантай автобензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 400,000 төгрөг /1 тн тутамд/

Дизелийн түлшний онцгой албан татварын дээд хязгаарыг 520,000 төгрөг /1 тн тутамд/ байхаар тогтоосон. 
 Харин баруун бүсийн боомтуудаар орж ирж байгаа бол автобензин, дизелийн түлшинд                     оногдуулах онцгой албан татварын хэмжээ 0 төгрөг байхаар тогтсон. 

Ингэснээр өндөр үнээр шатахуун зарагддаг баруун, зүүн бүсэд шатахууны үнэ буурч төвийн бүстэй ойртож ирнэ гэж тооцож байгаа. Арванхоёрдугаар сарын эхээр баруун, зүүн аймгуудад шатахууны үнэ төвийн бүсийнхтэй ойролцоо болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.