Ц.Түвшинжаргал: Картгүй иргэд 700 төгрөгөөр зорчино

                  Ц.Түвшинжаргал: Картгүй иргэд автобусанд  700 төгрөгөөр зорчино

Улаанбаатар смарт карт” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Түвшинжаргалаас дараахь зүйлийг тодрууллаа. 

-Долоон буудал - III, IV хорооллын чиглэлийн автобус, Офицеруудын ордон -Таван шар чиглэлийн тролейбусын арын хаалганы карт унших төхөөрөмж ажиллахгүйгээс иргэд дамжин суултдаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн гомдол их байна. Энэ талаар тод руулна уу? 

-Техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг тухайд нь эвдрэлийг засч, янзлахаар манайхаас найман инженерийг Улаанбаатар хотын дөрвөн бүст хуваарилан ажиллуулж байна. Ер нь тухайн автобусны тоног төхөөрөмж эвдэрвэл орлого багасах учраас жолооч нь удирдлагын төвд цаг алдалгүй мэдээлэх ёстой. Ийнхүү мэдээлснээр манай инженерүүд автобус байгаа газарт очиж, тоног төхөөрөмжийг засварладаг. Түүнчлэн иргэдийн зүгээс са- нал хүсэлт байвал манайд хандаж болно.

-Дамжин суултынхаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй иргэд хаана хандах вэ. Тэдний хохирлыг хэр хэн барагдуулах бол? 

-Нэгэнт төлбөр тооцоо хийсэн тохиолдолд буцаана гэсэн асуудал байхгүй. Хохирсон иргэн тийм ч олон гэж бодохгүй байна. Хэрвээ тухайн үед автобусны төхөөрөмж ямар нэгэн байдлаар саатаад, дамжин суултын үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй бол хохирлыг барагдуулах боломжгүй. Тиймээс тухайн зорчигч дараагийн иргэнийг өөр шигээ хохирохоос сэргийлэн 70151289 утсанд яаралтай мэдээлэх хэрэгтэй. Мөн жолоочид шаардлага тавих эрхтэй.

-Одоогоор хэчнээн иргэн U money картаа аваад байна вэ? 

-550 мянган иргэн карт авсан байна. Картаа аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан. Энэ тарифаар зорчуулахдаа мөнгө хураагчаар хянуулна. Анх “ухаалаг” систем нэвтрүүлэхэд мөнгө хураагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах талд анхаарна гэж байсан. Тэднийг сургалтад хамруулж дууссан учраас удахгүй ажилд нь оруулна
 
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • gomo monhoo (59.153.114.189)
    Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • темка (103.229.120.15)
    700 төгрөг болгохыг төсөл хэрэгжүүлэгч мэддэг юм биш автотээрийн тухай хуулинд тээвэрлэгч тээвэрлүүлэгч 2 тохиролцож шийддэг юм тиймээс энэ арга чинь дарамталж хүчээр шийдэх гэсэн арга хэмжээ тул бүтэхгүй шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • темка (103.229.120.15)
    700 төгрөг болгохыг төсөл хэрэгжүүлэгч мэддэг юм биш автотээрийн тухай хуулинд тээвэрлэгч тээвэрлүүлэгч 2 тохиролцож шийддэг юм тиймээс энэ арга чинь дарамталж хүчээр шийдэх гэсэн арга хэмжээ тул бүтэхгүй шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • темка (103.229.120.15)
    700 төгрөг болгохыг төсөл хэрэгжүүлэгч мэддэг юм биш автотээрийн тухай хуулинд тээвэрлэгч тээвэрлүүлэгч 2 тохиролцож шийддэг юм тиймээс энэ арга чинь дарамталж хүчээр шийдэх гэсэн арга хэмжээ тул бүтэхгүй шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах