”Мастер инженеринг” ХХК-ийн барилга дээрээс төмөр унажээ

                      "Мастер инженеринг"  ХХК-ийн барилга дээрээс төмөр унажээ

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд Мастер инженеринг ХХК-ийн барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин дээр төмөр уналаа. 

Жолооч, 10 орчим насны охины хамтаар явж байсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй. Онцгой байдлын газрын байцаагч ирсэн боловч хамгаалалтын албаныхан барилга руу нэвтрүүлсэнгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.