Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг хэлэлцэнэ

                              Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг хэлэлцэнэ

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм. 
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.