Сайд асан Г.Шийлэгдамбыг хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

                                  Г.Шийлэгдамбын хорих хугацааг сунгалаа

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан нь сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа. Түүнийг 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын авилга авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан.

Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусч байгаа учир түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэх байсан тул  дөнгөж сая шүүх хурал нь болж 60 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Мөн түүний авилгын хэрэгт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг хүмүүсийг хамаатай байж магадгүй хэмээн АТГ-аас байцаалт авсан тухай ч мэдээлэл гарсан юм.
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.