ЭЕШ-ын оноо 720-иос дээш бол оюутны 70 мянгыг авах боломжтой

                    ЭЕШ-ын оноо 720-иос дээш бол оюутны 70 мянгыг авах боломжтой

                   “Оюутны 70 мянга”-ыг олгох журам хоёр дахь удаагаа өөрчлөгджээ.

Тодруулбал анх бүх оюутанд энэхүү тэтгэлгийг олгож байсан бол 2013 онд 2.8-аас дээш голч дүнтэй оюутнуудад олгож эхэлсэн билээ.

Харин энэ жил Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг өсгөж, оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болжээ.Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй байх тохиолдолд үндэсний тэтгэлгийг олгоно гэж заасан байна.

Их, дээд сургуульд шинээр элсэгчдийн ЭЕШ-ын оноо 720-иос дээш байгаа тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн  улсын чанартай олимпиадад нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бол тухайн оюутанд 100 хувийн урамшууллын тэтгэлгийг олгохоор болсон байна. Одоогоор нийт хэчнээн оюутан тэтгэлэг авах боломж гэдэг мэдээлэл гараагүй байгаа бөгөөд ирэх оны эхээр энэхүү мэдээлэл ил болох аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.40.222)
    Hezeenii oyutan hooson hezeeniih ni 700000 avah ve bugded ni adil uguh yosguie
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.142.4)
    Өөрсдөө идэх авилга авах болохоороо хэдэн зуун саяаар нь идэж авч бллдог хүүхдэд өгах болохоороо таталдаад эргүүтээд янз бүр болох юм. Ямар ч байсан 1 курсынхэнд оюутан болсон урмыг нь бодоод олгох нь зүйтэй. Харин дараагийн улирлуудад голч дүнг нь хардаг юм байгаа биз. Ер нь энэ сонин шийдвэрүүдийг хэн гаргаад байгаа юм. Тэр хүмүүс бүгд 100 хувь юм уу
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • ээж (150.129.142.4)
    Наад 70000 аараа яасан их шоу хийж хүүхдүүдийн сэтгэл зүйгээр тоглодог юм,шууд л өгөхгүй гэчихээж ч дээ ЭЕШ ын оноо 720 с дээш авсан хэдэн хүүхэд байгаа юм 700,,650 авсан хүүхэд яахын ийм олхиогүй шийдвэрийг ямар тэннг нь гаргаад баыгаа юм. Өарсдөа бүгд 100 төгс төгөлдөрүүд үү.наадах тэнэг шийдвэрээ больцгоо
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • УИШИГЧ (202.9.40.129)
    НААД СОНИН СОНИН ШИЙДВЭРЭЭ БОЛИОЧЭЭ. ХЭМНЭХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ШИЙДВЭР ХАРАГДАЖ БАЙНА. ХҮН БОЛГОН ТООЧИН, НИЙТЛЭЛЧ, ХЭЛ ШИНЖЭЭЧ, ГАДААД ХЭЛТЭН БАЙХ ЁСТОЙ ЮМУУ. ИХ СУРГУУЛЬД ОРООД ЕБС-Д БАЙХААСАА ИЛҮҮ ЗОРИЛГОТОЙ СУРЧ БАЙГААГ НЬ ЯАХ БОЛЖ БАЙНАА. ЭЕШ-Н ОНООГ БҮР ХАСАХ ХЭРЭГТЭЙ. БИ БАГШ ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЖ БАЙНА ШҮҮ. САЙН СУДАЛЖ АНХААРЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 11 сарын 17 | Хариулах