С.Эрдэнэ амьсгалын замын түлэгдэлттэй учраас амь насанд нь аюултай

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр гарсан.

Тэрбээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэрээ “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. 
Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдэгдэл хийснийхээ дараа өөр рүүгээ бензин цацаж гэнэт галдсан юм. 

С.Эрдэнэ одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Түүний биеийн байдал хүнд байгаа аж. Тодруулбал амьсгалын замын түлэгдэлт бүхий 30-40 хувийн талбай хамарсан, түлэнхийн 1,2,3 дугаар зэргийн түлэгдэлттэй байгаа юм байна. Талбайн хувьд ч амьсгалын замын түлэгдэлттэй учраас амь насанд халтай. Өвчин намдаах, унтуулах тариаг их хэмжээгээр тарьсан байгаа гэдгийг түүний эмчилэгч эмч Ө.Бат-Эрдэнэ хэллээ. 
 
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.138)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах