Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна

                    Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна

“Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөр хэрэгжихээр болоод байгаа билээ. Хөтөлбөрийн гол агуулга нь төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдийг до­тоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгох тухай юм.Энэ нь өнөөгийн тулгараад буй эдийн засгийн хямралыг богино хугацаанд дотоодын нөөц бололцоонд суурилж да­ван туулах хамгийн бодитой ший­дэл гэж үзэж байгаа. Га­дагш урсах тодорхой хэм­жээ­ний мөнгөн урсгалыг до­тоод­доо үлдээж чадах бөгөөд жил бүр гаднаас 30 орчим мянган ажил­лах хүч авдаг байд­лыг таслан зогсоох нөхцөл бүр­дэх гэнэ. Өндөр хөгжилтэй ор­нууд ч хүнд хэцүү цаг үеийг до­тоод нөөц бололцоо, хүчээ ашиг­лан давж гарч байжээ. Хөдөлмөрийн насны залуусаа мэргэшүүлэн ажиллуулах бод­лого баримталж байгаа нь үндэсний эрх ашиг хэмээн үзэх хүн олон. Тэгвэл шүүмжлэх хү­мүүс ч бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган залуу дайчлах өөрсдийнхөө ажилд 24 тэрбум төгрөг төсөв­лөсөн байна. Хүрз жоотуу ба­риад 10 мянган залуу төмөр зам барих юм гэнэ. Ийм үлгэр гэж юу байх вэ. Тэр мөнгөөр өнөөдөр эмч, багш нарынхаа цалинг нэмж болно. Тэр залуус хүрз жоотуу бариад зургаан км зам л барьвал их юм. Тэр зургаан км замаар бид яах юм бэ. Монгол Улс ардчиллын орон байж Хойд Солонгос бо­лох гээд байгаа юм уу” гэх зэр­гээр эсэргүүцсэн. Тэгвэл энэ­­хүү хөтөлбөрийн та­лаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ли­бе­рал хаус” ТББ-аас зо­хион байгуулсан уулзалт дээр дэлгэ­рэнгүй танилцуулж, асуул­туу­дад хариулсан юм.

 -“Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрийг яг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх юм бэ?

-Нэрний хувьд хараахан тогтчихсон нэр биш л дээ. Гол са­наа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн то­­моохон төслүүдээ урагш­луулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэ­­рэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэр­гийн ангиудаар мэргэжил ол­гох сургалтууд явах юм. Ин­гээд газар гэсмэгц бүтээн бай­гуу­лалтад шилжинэ.

-Нарийн мэргэжил шаард­сан төмөр зам, авто зам, ба­рилга гэх мэт салбарын аж­­­­лыг энгийн нэг цэрэгт та­тагд­­с­­ан залуучуудаар хийл­гэ­нэ гэдэг бүтэхгүй, цаг мөнгө үрсэн хэрэг гэж зарим нь шүүм­жилж байна?

-Үгүй л дээ, армийн цэргийн хүчээр боссон олон бүтээн бай­гуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч га­даадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хя­тад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан.

-Шинээр татах цэргүүдийг яг ямар ямар бүтээн байгуу­лалтад ашиглах юм бэ?

-Төмөр зам, авто зам, ба­рилга гэсэн чиглэлүүдэд бү­тээн байгуулалт хийнэ. 1800 км төмөр зам барих, 200 мян­ган айлын орон сууц барих зэ­рэг томоохон ажил бий. Үүн дээр нэмээд говийг усжуулах нэг төсөл нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Хэрлэн голын усаар цөө­­рөм байгуулж, говь руу хоолой татах ажил л даа.

-10 мянган цэрэг гэдэг тоо хэр бодитой тоо вэ. Тэр их ажлыг ийм тооны хүн хүчээр хийж хүчрэх үү?

-Уг нь 50 мянган цэрэг татъя гэсэн. Гэтэл багассаар байгаад 10 мянга дээр буулаа. Чам­лалт­тай л тоо. Гэхдээ ба­талж байгаа нь их юм. Гаднаас авдаг ажиллах хүчний квотыг аль болох тэглэх хэрэгтэй. Гэтэл урагшгүй улс­төрчдийн байдлыг харахад хэ­дэн хувийг хадгалах хүсэлтэй юм шиг байна лээ. Бүхэл бүтэн 40 мянгыг нь хассан ч гэсэн энэ хөтөлбөр цаашаа явах ёс­той. Ядаж л цалин хэлбэрээр га­дагшаа гардаг мөнгийг до­тоод­доо хадгалж үлдэнэ.

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэх вэ?

-Төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байна. Энэ нь хаана ч үгүй л дээ. Гэхдээ энэ их ажиллах хүч, бүтээн байгуулалтыг да­гаад бусад салбар босоод ир­нэ. Хүнс, хөнгөн үйлдвэр, оёдол гээд бүгд борлуулалтад орж эхэлнэ. Бүх юмаа дан до­тоодоосоо авна. Бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэнэ. Тийм учраас мөнгөний тал дээр санаа зовохгүй байна. Мөнгө дотроо эргэлдэж байгаа. Гар­гасан мөнгө эргээд ороод ирнэ. Манай одоогийн жишиг яадаг гэхээр, гаднаас зээл авдаг. Га­даа­дууд зээл өгөхдөө ажиллах хүчээ манайхаас аваарай, тоног төхөөрөмжөө аваарай гэх мэ­тээр оруулсан мөнгөө цалин бол­­гоод буцаагаад авчихдаг. Ин­гээд төсөв дээр өртэй үлдэж бай­гаа юм. Мэргэшсэн ажил­тан ч байхгүй, худалдаж  авсан тоног төхөөрөмжүүдийг ажил­луу­лах хүн ч байхгүй, ин­гээд дуусдаг байхгүй юу.

-Энэ ажил Сайншандын аж үйлдвэрийн парк байгуу­лах төсөл шиг бас л гацчих юм биш биз дээ?

-Улс төр өөрөө хамгийн бо­хир зүйл. Тэр утгаараа улс төрийн шийдвэрүүдэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сайн­шандын аж үйлдвэрийн паркийн хувьд манай газрын баял­­гийг хямд, нэмүү өртөг шин­­­­гээлгүй авахын тулд дэд бүт­­­цийг нь зогсоохоос өөр арга­гүй болсонтой л холбоотой. Дэд бүтэцтэй болчихвол баялаг дагаад үнэд орно. Тийм л учраас төмөр замын бодлого дээр одоо хүртэл нэлээд том эсэргүүцэл, хүч яваад байна шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн хувьд дэмжээд явчих байх. Га­цаах гэсэн, мууч­­­­лах гэсэн оролд­логууд гард­­­­­гаараа гарна. Нийт масс дэм­­­жээд явчихвал эд яаж ч чадахгүй.

-Монголын төмөр зам ТӨХК-ийн  захирал асан Б.Батзаяаг баривчилсан бай­гаа. Энэ нь цаагуураа тө­мөр замын төслийн ашиг сонирхолтой холбоотой гэх юм. Та үүнд тайлбар өгөх үү?

-Би тодорхой ярих хэцүү. Миний яриа нөгөө хүмүүсээ хүндрүүлэх нөхцөл болоосой гэж хүсэхгүй байна.  Гэхдээ нэг юм тодорхой. Төмөр замыг хэн эзэмших вэ, баялгийг хэн барьж байх вэ гэдгээс л үүдэлтэй зүйл.

-Тантай мөр зэрэгцэж яваа журмын нөхөд чинь ийм ажил хийж байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаад зорилго нь над руу чиглэж байгааг мэдэж байгаа. Энэ нөхрийг л дарж авахгүй бол болохгүй гэсэн атаа, хилэн цаана нь яваа. Гэхдээ энэ талаар яримгүй байна. Эргээд цэргийн хүчээ бүтээн байгуулалтад ашиглах яриа руугаа шилжье, тэгэх үү?

-Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улс  Хойд  Солон­гостой адил болох нь гэж шүүмжилж байгаа. Цэргүү­дээр албадан хөдөлмөр хийл­гэх нь ер нь зөв үү?

-Би хөдөлмөр хүнийг хүмүү­жүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн бай­гуу­лалтад оруулж байна, цалин олгож байна. Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа тө­рийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэ­жээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Шүлэг зохиох, дуу хит болгох, “Болор цом”-д тү­рүүлэх биш шүү дээ. Хөгжил бол бүтээн байгуулалт. Тэгвэл бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх юм. Бид хөх толботой, тэнгэрийн удамтай гээд зүгээр хараад суух гээд байгаа юм уу. Тийм юм байдаггүй юм. Хойд Солонгос шиг болох гэлээ гэсэн элий балай юм ярьцгаагаад байна билээ. Гэтэл 50 жил өөрс­дийнхөө хүчээр яваа улс шүү. Бид гэтэл хажууд нь бүх юмаа гаднаас авч, бүх юмаа гад­ны хүмүүсээр хийлгэж бай­на. Эрээнийг нэг л өдөр хаа­хад манай улс хэцүүднэ биз дээ. Тиймд энх цагийн цэр­гүүдээ бүтээн байгуулалтад оруу­лахад ерөөс буруу биш.

-Хөтөлбөрийн үр дүнг та өөрийнхөөрөө юу гэж харж бай­гаа вэ. Эдийн засгийн хям­ралыг даван туулах гол ший­дэл гэж үзэж байгаа бололтой?

-Хямралаас бид өөрсдөө л гарна уу гэхээс гадныхан гаргахгүй. Гадныхны хувьд ца­сан шуурга болж байхад дахыг нь нүдний шилээр солиод ав­чих­даг шиг юм болох гээд бай­на. Гэтэл нүдний шил цасан шуурганд ямар ч нэмэргүй. Би бусад орны хөгжсөн түүхийг судалсан. Нэг ч хүрз нүүрсгүй, нэг ч халбага баялаггүй улс яаж Азийн бар улс болж чад­сан байна вэ. 1968 онд маш хүнд байдалд байсан улс 1982 онд олимп зохион байгуулж чадсан. Дайнд ялагдсан Герман, Япон яагаад тэгж хурдан хөг­жив. Нууц нь цэрэг, армийн л хүч шүү дээ. Тэр их хүчийг бүтээн байгуулалтад чиглүүлж чадсан. Гэтэл эсрэгээрээ Грек хямралаа шийдэж чадахгүй суусаар байгаад дуусч байна. Харин бид Грекийг бодвол шийд­лээ олчихлоо. Бидэнд шаш­­­­ны ямар ч маргаан байх­гүй, юм маш хурдан сурдаг, амьдрах чадвартай ийм ард түмэн байгаад байдаг. Тиймд зан­гидсан гар шиг болж аваад, бүтээн  байгуулалт гээд оволзоод ирвэл бүх юм да­гаад босоод ирнэ. Дотоо­дын хэрэглээ, үндэс­ний үйлдвэр­лэлийн борлуулалт, мөнгөн урс­гал, хэрэглээний зөв тогтол­цоо бий болно.

-Үүнийг хийхэд эрх зүйн хувьд олон өөрчлөлт хийх шаардлагатай тулгарах уу?

-Эрх зүйн хувьд хүндрэлтэй юм байхгүй. Гэрээт цэрэг гэж бэлэн хуульчлагдсан эрх зүйн акт бий. Үүний нэг жил гэдгийг гурав болгоод, эмэгтэй гэсэн заалт оруулчихад л болно.

-Гэвч улстөрчид дэм­жихийг хүсэхгүй бол ямар ч жижиг хуулийн өөрчлөлт бэрх­шээл дагуулдаг шүү дээ. Та­ныг энэ зовлонг хамгийн их амсаж яваа хүн гэж хардаг?

-Улстөрчид дэмжээд л явах хэрэгтэй. Гэхдээ бид баялгийн хараал гэдэг юмны дотор яваа болохоор хэцүү. Миний хувьд зүрхээ авахуулчихаад л байна. Гэвч огцом шийдвэртэй зөв үйл ажиллагаа гаргадаг, бүтээн байгуулалт хийдэг зоригтой улс­төрчдийг хүмүүс хүсч байгаа.

                                Эх сурвалж: АРДЫН ЭРХ  Д.ДАМДИНЖАВ
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (49)

  • Зочин (103.57.94.119)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Batkhuu (122.201.20.146)
    Tsergiin erlgelt hiih geed baigaa yum uu?
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Таныг уул дэмждэг та нэг мосон томр замын монго яг шалгуулаад унэн зовоо тогтоолгоод яривал зугээр бна унхээр хэлмэгдуулж бга бол бид таныг хамгаалая унхээр монго нидун том тоо сонсогдож бга хэрэг хиигээгуй юм бол яагаад хоер товариш зугтаад бна уунийг нэг мор болгоод дараагын юмаа ярь
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
    • bold
      Chi eeree bid bolchixson umuu.esvel xen negnii xatgaasaar bichij bgaa umuu.Chinii coment shal teneg sanagdlaa. Oi gutlaa. Chi bol mal
      2015 оны 11 сарын 15
  • Зочин (103.26.194.246)
    Demjinee hoo
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Дорж (103.11.194.218)
    Чи биш эдийн засгийн мэдлэггүй
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.22.79)
    Зөв асуудал бишүү 10 мянган цэрэг гэдэг чинь улаан гараараа хүрз жоотуу бариад ажиллахгүй тэд нарыг чинь сургаж орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эзэмшиж ,ажиллуулж чаддаг сургалт явуулж байгаад ажиллуулна гэж ойлголоо. Энэ чинь хэдэн хүний цалин нэмснээс дээр асуудал гэж бодож дэмжиж байна.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
    • zochin
      Demjij bn, hujaa nariig shahah heregtei.Ene twittert bga zahialgataiyum bichdeg hujaagiin erliiz patsaanuudin ugiig buu too,jinhene novshnuud
      2015 оны 11 сарын 14
  • Enkhbold (150.129.140.215)
    Demjij bna. Ta zaaval khiigeerei
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • lutaa (103.26.195.28)
    Hegjliin erind hvrz barisan tsereg ch geh shig shoudahaa bolivol yasiin Mongol ulsiig hyamruulchhaad Battulga guai odoo boliod biznesee hiivel taarna
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • batbilegerdenet (202.21.117.42)
    bidend uur garts baihgui.Battulga uls turd orson n mongolchuudad demjeed ashiglaj amjval mash tom bolomj.turd garsan hulgaig zogsooh gants daichin.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (103.57.92.120)
    Энэ Баттулга нүүрс зөөх төмөр зам бариулахгүй байсаар байх хооронд оросууд өнгөрсөн хагас жилд Хятадад 1.9 сая тонн нүүрс төмөр замаар гаргасан, одоо Австралчууд усан онгоцоор хямд нүүрс Хятадад гаргаад эхэллээ. Үндсэрхэг үзлээр түрий барьсан энэ нөхөр Монголын нүүрсний салбарыг унагааж чадлаа. Тэр өөрийгөө шатаасан болон ажилгүй болж буй хүмүүс энэ үндсэрхэг үзлээр түрий барсан мөртлөө өөрөө орос эхнэртэй эрлийз хүүхдүүдтэй энэ нөхрөөс нэхэмжлэл шаардвал таарна
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Chi bol xujaa
      2015 оны 11 сарын 14
  • asdfaf (64.229.6.174)
    orosyn sibirt horigluudaar tumur zam bariuldag gulag bish shuu de, deer ni aziin bar ulsuud bugd gadny hurungu oruulalt technologiin huchind udii zeregtei hugjsun yum, tumur zamaar tank orj irne gedegtee odooch gesen itgeseer baina uu, ene hun uneheer hotsrogdjee, harin ene teneg bodloosoo bolj uls ornoo bitgii hulduu chir
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.41.237)
    Mongotei, bolomjtoi baixad xorig tavij novshirsoor baigaad bariulaagui tomor zamig bolovsrolgui, mergejilgui xemxerxii xurznees oor bagajgui tsergeer yag barij xaragdaach...
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Жэнко болиороо (202.9.40.52)
    Орчин үед төмөр зам авто замыг хүний хүчээр барина гэж сэтгэвэл улсаараа онигоонд орно шүү . наад зүүдээ өөртөө үлдээ Тулгаа хүү.хүү . одоо СА Т ын ганц техникийн чадал хэдэн хүнтэй тэнцэж байгааг мэдэх үү чи. Шинжлэх ухаан техник технологи гэж юм байдаг . ЯАХ ВЭ ГЭХЭЭР ХҮНИЙ ГАРААР ХИЙЖ БАЙСАН АЖЛУУДЫГ МЕХАНИКЖУУЛЖ АШИГТАЙ БОЛГОХ ГЭЖ чамд тааруулж хар ухаанаар хэлэхэд Ййм ажлыг дор хаяж хоёр жил судалгааны баг ажиллаж байж ашигтай төсөл болгоно малаа. Яасан дүүрсэн хувхай гэхээрээ ийм элий балай юм ярьдаг юм бэ чи. Одоо төмөр болон авто замыг гараар хадаад даланг нь хүрзээр хийгээд байж байх уу. Ха ха
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.40.150)
    Баттулгаа чи одоо боль чи ер нь өөрөө хэн юм бэ юу ч хийсэн юм.Худлаа шоудахаа болж үз чамайг монголчууд мэднэ нэг л мафи юм уу хаашаа юм бэ өөрийгөө өглөө толинд хараагүй юм уу хаашаа юм бэ Энэ нөхрийг одоо сонгож болохгүй
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Mal
      2015 оны 11 сарын 13
  • Жэнко болъё. (202.9.40.52)
    За энэ нөхөр нөгөө аргаа хэрэглэж эхэллээ дээ. Өмнөх санаачлагаас чинь юу үлдэв ээ. Сайншанд овоолсон хэдэн шороо Ямар ч судалгаагүй шөнө зүүдэлж хонолоо өглөө нь зүтгүүлнэ . Дундаас нь наад нөхрийг чинь дагасан хэдэн далддалдак гарууд л хожоод баахан мөнгө сүйтгээд л Ямар өрөвдөлтэй юм бэ энэ Монгол улс чинь нэг боловсрол гүй наймаачин ы тоглоом
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • лхагий (59.153.115.152)
    Зөв зөв Баттулгийг дэмжиж бна монголд ерөнхиилөгчийн засаглал дээр ч юм шиг Нэг л атман хэрэгтэйл
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • лхагий (59.153.115.152)
    Зөв зөв Баттулгийг дэмжиж бна монголд ерөнхиилөгчийн засаглал дээр ч юм шиг Нэг л атман хэрэгтэйл
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.40.59)
    шидэмгий хүмүүс чинь ажил хийхдээ биш хулгай хийхдээ шийдэмгий байна шүү одоо яах вэ гишүүнээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    bolovsrolgui hunees iiml teneg ugnuud garah yumaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ene luivarchin ju hucaad bn aa tsaana hulgaich torh haragdaz bn daa
      2015 оны 11 сарын 13
  • Олдох (103.57.95.211)
    Маш зөв эртнээс л ингэх баисан юм
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.41.33)
    ер нь цэргийн хүчээр л хөгжинө
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.9.41.33)
    Маш зөв санал байна дэмжиж байна
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • OДоржпурэв (112.72.11.101)
    Дэмжиж байна.БИ 3н жил барилгын цэрэгт алаб хаасан,гагнуурчины мэргжилэзэмшиж сар бур цалин авч халагдахдаа менген ххуримталалтай ...Гадаадаас ажилчин оруулж ирж ашиг олдог хумуус эсэргууцэж байгаа байх.... Амжилт хусэе..Хеделмер хунийг хумуужуулж,хамтын хучний унэ цэнийг ойлгуулдаг...
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Баттулгаа тэжээсэн гөлөгнүүд чинь юу хийгээд, юу юу хийцсэн байгааг та харж л байга байх даа. Тэгээд л бүлтрээд байх юм. Уул нь дэмждэг байсан юмсан.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.28.226)
    gol zuv sugselzuuruudee!!!!!!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (119.40.98.98)
    ЧИ ЛАВ БИШ БАЙХАА.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (182.160.33.150)
    Энэ хүний эхнэр нь орос,бараг л оросын тагнуул болов уу,таван толгойн төмөр замыг энэ хүн одоогоос хэдэн жилийн өмнө зам тээврийн сайд байх үедээ, бараг ажил нь эхлэх гэж байсаноросуудын заавраар,орос стандартын өргөн царигтайгаар барина гэж зүтгэсний гороор өнөөдөр бид төмөр зам ч үгүй,дээрээс нь нэг хүн өөрийгөө шатаалаа.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      gadaad ehner nohortei humuus dandaa nogoo talaa baridag daa
      2015 оны 11 сарын 13
  • zochin (202.9.40.174)
    1000 huvi demjij bna
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      bas neg.......
      2015 оны 11 сарын 13
  • Г.батнасан (202.179.10.94)
    Дэмжиж байна.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Ариунаа (59.153.114.127)
    Эр зоригтой хvмvvс vнэхээр хэрэгтэй байна шvv. Баттулга, Хvрэлсvх, Нямдорж, Ганбаатар, Батvvл гээд уг нь эх орондоо хайртай эр зоригтой хvмvvс байх юм. Энэ хvмvvс л жаахан ажиллана даа. Адгалж эм зан байхгvй жинхэнэ эрчvvд юм даа. Энэ хvмvvс хамтраад тэмцээсэй. Тэгвэл олон мянган хvн дэмжинэ дээ.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      deer nerelsen humuus dandaa luivarchin aluurchin hulgaich gemt heregtenguut
      2015 оны 11 сарын 13
  • ж (202.179.20.170)
    энд нэг заваан юм үнэртээд байгаан манай улс төрчид маш сайн хийдэг технолги улс мөнгийн гаргаад цэргүүд ажилын хийсэн мөртлөө компанийн 49 хувь нь аль нэг улс төрчийн карманд л байх вий дээ манайхан ихэнх хувь нь улсад байгаа л гэж бодоод явдаг нөгөө нөхөр нь ардуур нь зүгээр баахан мөнгө цохиод сууж байна эцэс сүүлд нь улсад олигтой орж ирэх татвар ч үгүй татаас маягаар улсаас өчнөөн мөнгө аваад суух вий дээ манай эрчим хүчний салбар бол хамгийн том жишээ нь шүү болдогсон бол хийж чаддаг газарт нь өгөөөд татвар хураамжаа ахиухан аваад сууж байх юмсан
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.3.55)
    Manai heden teng uls turchid l alna sho BVHEL BVTEN DELHIIN TUUH BHAD TURSHLAGA AVAAD HIIHGVI YMAA BATTULGIIG L DARAH GEED BHA YM - BUUJ UGCH BOLOHGIV HVMVVS TANIIG DEMJINE
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • ZOchin (182.160.3.55)
    Zov yarij bna ene tserguudiig ahisglah n zov DELHIIN TUUH BNA ,ENGIIN LOGIC OILGOHGIV YM AA ENE HVMVVS MANAID BAYLAG BNA -BOLOVSRUULAD TEEVERLEKH HERGTEI - TEEVERLEHIIN TULD TUMUR ZAMAAR TEEVERLEKH UUR GARTS HNA CH BHGVI IIM YMIIG OILGODGVI YM BHA DA - TUMUR ZAMIIN GOL ZORILGO N IKH HEMJEENII ACHAAG TEEVERLEKH L UUREGTEI SHO DE DELHHIN HNA ENE ZAMAAR YVNA DEMJIJ BGA SHO BATTULGA GISHVVNEE BUUJ UGCH BOLOHGIV
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    УГ НЬ АНХНААСАА ИНГЭЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛ ЗӨВ. ХАРИН ХАМАГ МӨНГӨӨ ГАДНЫ КОМПАНИД ӨГЧ АЛДЧИХААД ОДОО ЮУ Ч ҮГҮЙ БОЛООД ЗАРИМ НЬ ШОРОНД ОРХОРОО БАНТАХДАА ДАРААГИЙН АЛХАМ БОЛГОЖ БАЙНА.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.16)
    gehdee uuriig chini bish.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • ЗӨВ ЗӨВ (49.0.186.69)
    ЭНЭ МУУЛЖ БАЙГАА ЗАРИМ ХҮМҮҮС ЯМАР НЭГ ЮМЫГ САЙН БОДМООР ЮМ. ЕР НЬ МОНГОЛ УЛСЫГ ИЙМ ЗОРИГТОЙ ШИЙДЛЭЭР Л ХӨГЖҮҮЛНЭ. ЗУРАГТААР ГАРЧ БАЙГАА ЭНЭ ХЭДЭН ЭРГҮҮНҮҮДЭЭС АРАЙ АМЬДРАЛД ОЙРХОН ЮМЫГ ЭНЭ ХҮН Л ЯРЬЖ ЯВДАГ Ш ДЭЭ. 1000 ДЭМЖИЖ БАЙНА. БИД ЭДИЙН ЗАСГААРАА Л ӨРСӨЛДӨЖ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ЧАДНА.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      muulz bgaa bish harin oodgui hocrogdson sedviig shuumzilz zarim ni buckimdalaa ilerhiilz bgaa ni
      2015 оны 11 сарын 13
    • иргэн
      Энэ шиг зоригтой хулгайч хэрэггуй
      2015 оны 11 сарын 13
  • Zochin (150.129.142.169)
    Маш зөвөө дэмжиж бна монголын сайхан залуучууд хийхгүй бол өөр хэн хийх юм харин цалин мөнгөн дээр нь сайн хяналт тавих хэрэгтэй одоогийн цэргүүдиин цалинг дарга нар нь ангиййн шүүр алчуур авсан гэх мэт худлаа үнэн яарьж авчихдаг юм бна лээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Монгол хүн (43.242.243.221)
    Маш зөв зүйл ярьж байна.Үүнийг ард түмэн дэмжих ёстой. Тэр Хүрэлбаатар гэдэг дурак өөрөө цэрэгт яваагүй байхаа.Цэрэг,бас энэ олон хоригдолуудыг зүгээр тэжээж байхаар ажил хийлгэх нь зөв.Цэргээс халагдаад цалингаа аваад аав ээждээ очих сайхан биз дээ. Ял нь дуусаж хүмүүжсэн хүмүүс ар гэртээ үр хүүхэд аав ээждээ гарын бэлэг бариад орвол бас л сайхан шүү дээ.Иймээс энэ сайхан санаачлаг гаргасан хүмүүсийг дэмжих хэрэгтэй монголчуудаа .Алийн болгон хоорондоо хэрэлдэж мэтгэлцэх юм бэ??? Дэмжицгээе монголчуудаа
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • 1000 (202.9.40.175)
    Mash zob shuudee.1000dahin demjij baina
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.113.136)
    тэнэг ичдэггүй хүн
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (112.72.15.61)
    Бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлах нь маш зөв хамгийн гол нь цалин дээр хяналт сайн тавих хэрэгтэй. Баахан ажил хийлгэчихээд цалин нь хаашаа хэний ширэн дансанд орсон нь мэдэгдэхгүй алга болчихож л магадгүй дээ.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    энэ хүн ер нь дандаа цээжний пянгаар ажил явуулах санаатай юм аа
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Мгл (103.26.194.149)
    Ногоо л нэг судалгаагуй, ундэслэлгуй,бусдын саналыг аваагуй авантюрист санаачлага. Энэ этгээд урьд нь хоер жилиин дотор томор замаа барьчихна гээд хэдэн зуун сая доллороор гараа угаачихсан бузар
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • odoo boli (103.57.94.151)
    uls toroos bolio buisnesseee hii odoo bolnoo
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • zochin darhan uul
      zaluusaa ajil meregjiltei buteelch irgen bolgoh hamgiin zuw aji9l heregch sanaachilga demjij bna . ajil bolgo doo hurelbaatriin ug 1500000 g taraadaguudiin sanaa bna
      2015 оны 11 сарын 13
    • Болд
      Ингэж уриалж дуугарах хүн ч ховордож дээ дийлэнх нам фракцынхаа хорнд ороод хордоод эх оронч сэтгэлээр хандах хандлага нь суларсан цаг үед улсынхаа хөгжлийн төлөө залуусынхаа нөөц хүчийг бүтээн байгуулалтнд зориулах нь зөв шүү дээ Женко чи шүү урагшаа араас чинь бид дэмжинэ
      2015 оны 11 сарын 13