Маргааш бүх нийтээр амарна

                                             Маргааш бүх нийтээр амарна
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр буюу маргааш тохиож байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ийг "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Мөн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар тогтож  энэ өдөр хуульд зааснаар бүх нийтээр амрах юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.144)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах