Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас энэ сарын 04-нд баривчилсан. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн билээ.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч, өчигдөр буюу энэ сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.