Б.Батзаяаг баривчилсан шалтгааны талаар Засгийн газарт танилцуулжээ

           Б.Батзаяаг баривчилсан шалтгааны талаар Засгийн газарт танилцуулжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцалсантай холбоотой үүсч байгаа асуудлын тухай Зам тээврийн сайд М.Зоригт танилцуулсан байна. 

Үүсч байгаа нөхцөл байдал гэдэг нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн удирдлагуудыг баривчилсантай холбоотой гэдэг нь ойлгомжтой юм.

Ухаахудаг-Гашуун-сухайтын чиглэлд 267 км төмөр зам барих өртөг нь нэг тэрбум ам.доллар аж.

Энэ үйл явдлыг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой холбоотой гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Төмөр замын тухайд өргөн, нарийн царигтай байх зэрэг олон зүйл дээр УИХ, Ардчилсан нам доторх бүлэг фракцын хоорондох эрх мэдлийн тэмцэл сүүлийн долоон жил үргэлжилж буй.

2012 онд Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж “Дорнын төмөр зам” болон “Монголиантранс Лайн” компанитай байгуулсан “Сайншанд-Таван Толгой” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг, “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанитай байгуулсан “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцлахаар болсон юм.

Дараа нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанитай гэрээ хийсэн. Ухаахудаг-Гашуун-сухайтын чиглэлд 267 км төмөр зам барих өртөг нь нэг тэрбум ам.доллар аж. Үүнээс “Монголын төмөр зам” ТӨХК-иас төмөр зам барих ажилд 200 гаруй сая ам.долларыг "Самсунг С&Т компанид шилжүүлсэн гэдэг.

Гэвч гүйцэтгэгч тал үгүйсгэсэн бөгөөд 200 сая ам.доллар хаачсан бэ гэдэг Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой хэмээж буй. Энэ мөнгийг “Чингис” бондоос гаргасан бөгөөд зарцуулалтыг нь аудитаар шалгуулахыг аль нэг тал нь шаарддаг гэдэг. 

200 сая ам.долларыг яг төмөр замын ажилд зарцуулсан уу гэдгийг газар дээр нь очиж баримттай дэлгээгүй. Нөгөө талаар хувь хүмүүс завшсан уу гэдэгт ч хариулт байхгүй нь дээрх баривчилгааг явуулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа нь энэ юм.

                                                   ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • ТУЯА (203.91.119.138)
    ҮРГЭЛЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ САЙН ШАЛГАЖ БАРЬЖ ХОРЬЖ АРД ТҮМНИЙ, УЛС ОРНЫ МӨНГИЙГ ЭРГҮҮЛЖ ТӨЛҮҮЛЖ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭЖ АЖЛАА МЭДДЭГГҮЙ ХЭДЭН АРЧААГҮЙ НӨХДҮҮД БАЙНА, ГАР ХӨЛ БОЛОГСОД, ХУЛГАЙ ХИЙЖ ХУДАЛ ЯРЬДАГ НӨХДҮҮДИЙГ ШАЛГААД БАРЬЖ ЭХЛЭХЭЭР БӨӨН УЛС ТӨР, ХӨӨРХИЙ ГЭМГҮЙ ЗҮГЭЭР Л ХҮНИЙ БАРЬЧИХЛАА ХОРЬЧИХЛОО ГЭЭД Л ЯРЬЖ БИЧИЖ НИЙТЭЛЖ ЗУРАГТААР ГАРГАХ ЮМ, ӨӨРСДӨӨ ГУЙЛГАЧИН ШИГ АМЬДАРЧ БАЙГААГАА ЖААХАН МЭДЭРМЭЭР ЮМ, ЦАДАХААР ЦАГААН ХУРГАНЫ СҮҮЛ АМТТАЙ ГЭГЧЭЭР НЭГ Л ӨДӨР ТОЛГОЙГ ЧИНЬ ЦУСДАНА ШҮҮ ДЭЭ. ГЭНЭТ ИХ БАЯЖИХ ГЭДСЭНД ЦӨВТЭЙ, ЕР НЬ ЭНЭ УЛС ТӨРЧ, ЛУЙВАРЧДЫГ САЙН ШАЛГАЖ ХОРЬЖ УЛС ОРНОО, ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫГ МӨНГИЙГ ЭРГҮҮЛЖ ТӨЛҮҮЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭДЭГ ЭНЭ ГЭДГИЙГ УХАМСАРЛУУЛЖ МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨШӨӨ ОЛОН НӨХДҮҮД АРД НЬ ҮЛДЭЭД БАЙНА, ТЭДНИЙГ Ч ШАЛГАЖ ХОРЬЖ, ЭД ИДЭХЭД БИД ЯАДАГ ЮМ ГЭЭД Л ЖИРИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХҮРТЭЛ ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛЧИХООД БАЙНА,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.119.238)
    ЖЕНКО ГЭЖ ЛУЙВАРЧИН МОНГОЛЫН ТӨРИЙГ САМАРЧ БАЙГАА .... ЭНЭ ХҮН ТӨРИЙН болон ХУВИЙН ХЭВШЛИЙН ЯМАР Ч АЖЛЫГ бүлэглэн ДАРАМТАЛЖ ГАЦААГААД , АВИЛГА АВДАГ Ш ДЭЭ... ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ БОЛ авилгынх нь ҮҮР БОЛООД УДАЖ БАЙНА ... ТИЙМ УЧРААС САЙДУУДЫГ НЬ ДАНДАА ӨӨРИЙНХӨӨ мафийн ХҮНИЙГ ТОМИЛУУЛДАГ Ш ДЭЭ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (49.0.186.80)
    Энэ нөхөр ер нь хятад юм биш үү хархад тэгж харагдаад байна.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • ongi (202.9.41.20)
    er mongol ulsaa ard tvmen gesrn setgel baihgvi idej uuj hanmaar umaa berdvvd boon shinal
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.41.20)
    haaanahiiin hytad we ene chini
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.37.151)
    Жэнког Монголын төрөөс түргэн зайлуулах шаардлагатай. МС -Эс нь хамаагүй илүү шударга найдвартай.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.2.178)
    Battulgaa chi khanakh boloogui yu nuvel chini nudeerei garna daa
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ро (103.229.177.18)
    Баттулга хулгайчийг орос бөгс долоож төмөр замийг яаж гацааж байна наад хулгайчаа бариад хорь
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ХАМСААТАНУУД (202.21.124.20)
    АРД түмэн минь банкны зээлэнд чирэгдэх автобус дагаж гүйж байхад чинь цаадуул чинь 2 биш 20 биш 200 биш тэрбум тэрбумаар нь хувааж идэж байна ш дэ Тэрийгээ бас их гоё нэрлэнэ ээ БЯЛУУ гээд л
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • muugii (59.153.114.230)
    mcs hiidgeerei hiij baisan bol odoo duustsan bga daa te
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • мгл (103.229.123.32)
    Чингис бондын зарцуулалтыг ил тод болгохгуй нуугаад байдаг нь баттулга мэтиин луйварчдын ажиллагааг л хамгаалж байгаа уг. Ард тумэн толох зээлээ зарцуулалтыг нь маш тодорхой мэдэх эрхтэй
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (27.123.214.105)
    Battulgaa odoo boloo yamar hudalch um bee haana bna zuragtaar saihan тз-barij bna geed l tsatsaad baisan ovoolson shoroo uur yach baihgui hairan tsag hugtsaa teneg maliig dahin bvv uls turd gargaachee bolovsrol mash muutaigii gai ene dee
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (27.123.214.122)
    мтз-iin neriig barij tusul nertei luivar hiijee мтз-iin medliin obьект bainuu tattulgin udirdlagaar ter ih mungu hedehen hvnii garaar orood duusvaa
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • d (202.21.125.23)
    200 n saya dollar shuu yaaya aimar yumaa
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Балт (59.153.112.152)
    2 сая биш..20сая биш .хоёр зуун сая ...ёооооооё толгой хагарах нээ ..одоо яах таминь ээээ
    2015 оны 11 сарын 10 | Хариулах