Санал асуулга явуулахыг дэмжихгүй

                                          Санал асуулга явуулахыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэхийг нь эхлээд дэмжье. Дараа нь хэлэлцүүлгийн явцад зарчмын байр сууриа хэлнэ.

Ард нийтийн санал асуулга явуулаад, дараагаар нь Үндсэн хуулиа өөрчилье гэдэг асуудлыг эрх баригчид тавьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сонгууль болохоос зургаан сарын өмнө шийдвэрлэдэг. Энэ бол 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно гэсэн үг. Үүнээс хойш бололцоогүй.  Өнөөдрөөс эхлэн тооцвол шинэ он гартал 40 хоногийн хугацаа байна.  Дээрх хугацаанд  4 том хуулийг өөрчилж амжих уу. Эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг  өөрчилнө. Энэ хуулийг батлахад хамгийн бага нь 14 хоногийн хугацаа шаардлагатай.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал санал асуулга явуулах өдрөө товлох болно. Үүнд нийт 5.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.  Эх үүсвэрийг хаанаас олох вэ? Өвлийн хүйтэнд ард нийт санал асуулгадаа оролцож чадах уу.

Богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага байна. Ард нийт хуульд оруулах өөрчлөлттэй танилцах боломж байна уу. Дээр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын хуульд өөрчлөлт оруулна. Ингээд тооцохоор цаг хугацааны хувьд амжихгүй байгаа. Ард нийтийн санал асуулгыг энэ  сарын 26-нд хар машинаар зохион байгуулна гэж байна. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй” гэлээ.

Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжихгүй гэдэг байр суурийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлсэн.  Уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж бүлэг үзжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.15.94)
    ҮНДСЭН ХУУЛЬ РУУГАА ГАР ДҮРЭХ НЬ БУРУУ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Nergui (202.179.11.14)
    Erh barigchid har hairtsagandaa itgeltei baina be... ard tumen ta nariin bashir argiig medej baij undsen huulia uurchilhu...ke ke
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (103.9.88.170)
    Манай нам сонгуулийн саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна. Тиймээс саналыг техникийн дэвшил ашиглан тоолох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн.Ингээд л сонгуулийн хуулийг баталчихаад дараа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэлзэж эхэлсэн.УИХ Д.Дэмбэрэл Өдрийн сонин .№4339
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (77.196.177.201)
    Tenegteerei . Undsen huuliiin zarim zaalt uyee unguruuguud unuudriin budlianii ezen bolchood BHAD uurchlukhgui bna gedeg bol uursdiiguu horloj bna gesen ug. MAN Yahav dandaa shine yum, HEREGTEI zuilees uurt ni ashiggui, tegeed ch AN-n ner HUND uschinu geed hudulj uguhgui. Ard tumen Asuudliig sain oilgoj uursdiiguu avrahgui bol MAN uridiin Adil hezee ch hudlukhgui humuuusiin tolgoig erguulseer bh bno. Tedend uls ornii hugjil bish yajshuuhan erkh medel , hurunguteigee uldeh ve gesen uchuuhen Sanaa L nuugdaj bg. Tiimguisen bol Mongol udiid shal uur bh BAILAA.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Shur (202.131.7.34)
    Эрх баригчид арай дэндэж байна. Эдийн засаг ийм хүнд үед юун санаал асуулга вэ бас болиосой. Ард түмнээр тоглож байна. Өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах гэж. Боль боль
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.20.210)
    Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий, эрх баригчид өөрсдийн эрх ашгийн төлөө ингэж мөнгө цацахыг дэмжихгүй.санал асуулга болоо гэхэд очих ч үгүй
    2015 оны 11 сарын 10 | Хариулах