

Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгуулжээ.
Шинээр нэмэгдсэн унадаг дугуйн зогсоолууд:
Соёлын төв өргөөний хойно
Хангарид ордны урд талд
Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд
Бээжингийн гудамж
Хөгжим бүжгийн коллежийн урд
Спортын төв ордны өмнө
Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд
СУИС-ын урд талд
Тусгаар тогтнолын талбайн урд талд
МУИС-2-р хичээлийн байрны урд.
Ирэх хавраас нийслэлийн 9 дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах аж.
