

Махны экспорт нэг жилээр хойшилж магадгүй
Манай хоёр хөрш болон зарим гадаадын улс манай улсаас мах импортлох боломжтой гэдгээ өмнө нь илэрхийлсэн удаатай. Тэгвэл энэ оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болсон "Монгол-Хятадын анхдугаар экспо"-ны үеэр ХХААЯ- наас хоёр улсын малын мах, махан бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулсан байна. Улмаар хоёр орны махны холбоод зургаан тэрбум юанийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Гэвч Баян-Өлгий аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан нь урд хөршид мах экспортлох ажилд саад болсон байна. Тодруулбал, БНХАУ-ын шинжээчид манай улсад ажиллаад буцсаны дараахан дээрх үйл явдал болсон нь нэг жилээр хойшлоход нөлөөлсөн байна. БНХАУ-ын зүгээс мах экспортлох асуудалд нэг жилийн хорио цээр тогтоох магадлал байгааг албаныхан хэлэв.
Сэтгэгдэл (1)