НД-ын ажилтнууд нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө завшиж байжээ

              НД-ын ажилтнууд нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө завшиж байжээ

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байжээ.

Одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа гэнэ. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн гэлцдэг. Тэгвэл хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.151)
    Энэ хэргийг үнэн зөвөөр шалгавал олон хүн оролцсон, улс орныг хамарсан зохион байгуулалттай байж болохыг илгрүүлэх байхаа. Энэ хэрэг бүх аймгуудад байгаадааа.... Одоо шалгаж байгаа хүмүүсийг хуулийн дагуу ажиллахад нь албан тушаалтнууд битгийн садаа болоорой...... Ялангуяа Эрдэнэ.....
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    олон жилийн угшилтай байх улс даяар бүгдийг нь шалгаад шоронд хийж шонд өлгө
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.201)
    За даатгалынхан аргаа олчихсон байж. Одоо зам талбайн уйлчлэгч нар , тэтгэвэрийнхэн аятайхан идэх аргаа олчихвол ч дээр доргуй амьдраад байж болох боллоо хоорхий.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.42.81)
    estoi aimar humus bnda udaan ingej idej bga ym bnda
    2015 оны 11 сарын 03 | Хариулах