

Бурхан багшийн тэнгэрээс заларсан өдөр.
Өнөөдөр 2014 оны 11р сарын 13 буюу Намрын сүүл сарын шинийн 22. Өдгөөгөөс 2600 орчим жилийн тэртээ эл өдөр Бурхан багш Шагжамүни Тэнгэрийн орноос Замбутивд эргэн заларсан бөлгөө. Тэнгэрийн орноо заларсан хэрэг нь Махамаяа хатан эхээ Хан Хурмастын Гучин гурван тэнгэрийн орноо төрсөнг болгоон таалж эхийн ачийг хариулахын тухайд Гучин гурван тэнгэрийн оронд залран өөрийн эх болоод бусад олон тэнгэрсд дээдийн номыг айлдан тэнгэрийн орноо Зуны оршил үйлдэн гурван сар оршсон түүхтэй. Замбутивд залралгүй өнө удсан тул номын хаадууд болон шавь сэлтээс эргэн үтэр залрахыг айлтгасны дагуу Намрын сүүл сарын шинийн 22 ны билигт сайн өдөр Замбутивд заларчээ.
Тэнгэрээс заларсан энэ үйлс зохиол нь Бурхан багшийн найман их үйлс зохилын нэгт тооцогддог бөгөөд энэ сайн өдрүүдэд Бурхан багшийн энэрэл нигүүлсэлийн эрдэм болоод сургаал номлолыг санан дурдаж, суралцан хэрэгжүүлэх тэргүүтэй сайн үйлийг хичээнгүйлэн үйлдэх аваас буяныг цаглашгүй их хураадаг тус эрдэмтэй