Б.Батзаяагаас гадна Монголын 2 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

                   Б.Батзаяагаас гадна Монголын 2 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг  баривчлаад байгаа. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан талаар эх сурвалж мэдээлсэн.

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Дээр нь огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.

Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлах тушаал гарсан аж. Гэвч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь баривчлах тушаалын сургаар Сингапураас ирэхгүй байгаа гэнэ.

Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяатай хамт баривчлагдах хүмүүс гадаадад явна.

Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Монголын төмөр зам" ТӨХК-тай холбоотой улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан иргэн Б.Батзаяа болон БНСУ-ын иргэн Li Yong, мөн Монгол Улсын иргэн З, Б нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэлээ.

                                                     Эх сурвалж:24tsag.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zoshin (27.123.214.105)
    Ene bvleg deeremchid baisan hiilgesen altan ayagnaasaa ih l arhi uutsgaasandaa daanch ih tansaglasandaa odoo l hartsagaa yahiig
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Галдан (180.149.78.28)
    ЦЕГ-н Ахмадын хороон дарга ажлаа хийгээчээ? Энэ олон жил болохдоо олигтой юм хийсэнгүй Тэтэгэвэрт гарсан хэдэн цагдаа нар чинь харах хүнгүй хаяглах байгуулагагүй хэцүү байна шүү? Өөрөө л амиа хоохойлоод байдгаа болиоч
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Галдан (180.149.78.28)
    ЦЕГ-н Ахмадын хороон дарга ажлаа хийгээчээ? Энэ олон жил болохдоо олигтой юм хийсэнгүй Тэтэгэвэрт гарсан хэдэн цагдаа нар чинь харах хүнгүй хаяглах байгуулагагүй хэцүү байна шүү? Өөрөө л амиа хоохойлоод байдгаа болиоч
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Том хаялга (202.179.20.220)
    Монголын төмөр зам ХХК-ийг байгуулахаас эхлээд анх оролцсон нэг бүлэг хүмүүст хувь хүртээсэн гэсээн.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.140)
    Хамаагүй хүн амьтаныг битгий үндэслэлшүй хүндэлж бай, ямар кино үзэж байгаа хүүхэд биш дээ.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • hehe (202.180.216.162)
    ene ganbatiig ih hundeldeg bailaa gej...
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Haha (73.232.49.204)
    Ednar mun tulnu bhdaa....2-3 jil suugaad 300,000,000 buyu 600,000,000,000 tugregee saihn amidrana biz ....Battulgaa saihn hoshgoruulj daramtalj bgaad mongolin ard tumend 1-2 yum zaaj surgasand bayrlalaa....daanch unuu tendguud n yum surahgui dag. Busad ard tumen baisan ed narin tolgoig n avad shongin modond duujldh bj....bhan teneguud, heleh ug alga.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • unen (122.201.22.4)
    za boljdee nugel nudeeree gej ugur solongosuud mongolchuudiin hurunguur munch togloj bsandaa butsaaj tuluuleh heregtei
    2015 оны 11 сарын 03 | Хариулах