Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

                          Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна.

2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг тодорхой болгох, цалин урамшуулал, нийгмийн хамгаалалыг зохицуулсан нэгдсэн журмын төслийг боловсруулжээ. Энэхүү журам нь  төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна. Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг  журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий  зарчим зэргийг  нарийвчлан тусгаснаас гадна  хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна. НИТХ-аас энэхүү журмыг баталснаар  хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болов. Журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ганбаатар.д (202.179.29.188)
    иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг хүмүүсийн асуудлыг сайн шийдэж байгаа нийслэлийн удирдлагад баяр хүргье. санал байна. гэр бүлийн хүчирхийлэл.хараа хяналт сул, дарамтанд байдаг, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа,зорилтод бүлгийн хүүхдэд яаралтай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үйлчигээний саналаа хорооны хамтарсан багт шуурхай мэгдэж арга хэмжээ авхуулна гэмээр байна
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.154)
    Энэ олон хогшин хэсгийн ахлагч нарыг халж сэргэлэн юмны учир олохдоо амархан боловсрол сайтай залуу хумуусийг ажиллуулах хэрэгтэй удахгуй сонгууль болно хогшин хэсгийн ахлагч нарыг хумуус тоохоо болисон шуу дээ тэр хэсгийн хумуусээ таниж мэддэг цаг онгорсон шуу дээ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Nergvi.tuyatsetseg@yahoo.com (203.91.118.82)
    Баярлалаа . НИТХ-ын төлөөлөгч нартаа маш их баярлалаа ХУД 12-р хороо
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Horov (103.229.122.207)
    Saihan medee bnaa.hesgiin ahlagch nar tsalin baga gej bodohgui jinhene setgeleeree ajilladag humuus bdag.Turiin buh medee sudalgaag anhan negj deer hiideg shuu.Udur shunugui ailaar yavj
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • иргэн (203.91.118.82)
    хэсгийн ахлагч нарын цалин нэмэгдэж байгаад их баяртай байна иргэд бидэнд үргэлж шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж иргэн төр хоёрыг холбодог чухал үүрэгтэй хүмүүс гэж ойлгодог цалин нэмэгдэх нь зөв гэж бодож байна
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • 5555 (103.9.90.130)
    НИТХ-аас журам рэзээ баталсан юм бэ? бид тийм журамирээгүй битгий худлаа юм бичээч эээээээ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • ххххх (103.9.90.130)
    Энэ Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг нарийвчлан тусгаснаас гадна хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна. НИТХ-аас энэхүү журмыг баталснаар хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болжээ. Журам хаана байгаа юм бэ? журам гаргаж тавиачэээ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах