Энэ чинь ардчилал мөн үү?

                                     Энэ чинь ардчилал мөн үү?

Хүний амийг хөнөөхөд хүртэл хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэг. Тэгвэл хүнийг ажлаас нь халахад хүндтэй шалтгаан байг гэхнээ ядаж л үгүйсгэх аргагүй үнэн баримттай дэлгэх ёстой биз дээ.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйл. Даргыгаа шүүмжилсний төлөө ажлаасаа халагддаг, айж ичдэг, нутаг заагддаг байсан аль социализмын үеийн арга барилыг ардчилагчид амжилттай ашиглаж байна. Ардчилалын алтан хараацай хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан нэгэн хачирхалтай шийдвэр улсын баатар хүнээс гарсан гэхэд итгэмээргүй. “Та нарт хараалгуулахын төлөө би өлсч, жагсч явсан” хэмээн бардамнадаг тэрбээр, өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурлаа гээд хэн нэгнийг ажлаас халж байгаагаа ардчилал гэж тайлбарлах уу. Ийм ардчилалыг ардчилал гэх үү?

Дарга, сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан байлаа ч  энэ нь хүнийг ажлаас нь халах хүндтэй шалтгаан мөн үү, ардчилагчид аа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан хэмээн хотын дарга өс өвөрлөж, үүнийгээ ч шийдвэр гаргахдаа ил тод хэлжээ.  Уг шийдвэрээ ёстой л “чоно борооноор” гэгчээр амралтын өдрөөр гаргасан нь ардчилсан нийгэмд амьдраад байна уу аль эсвэл коммунист нийгэмд амьдраад байна уу гэсэн эргэлзээг бий болгож байна. Коммунистуудыг үзэн яддаг баатар хотын баатар даргын энэхүү шийдвэр Монголын ардчилал дүр эсгэсэн гэдгийн нэг нотолгоо болов. Халуун залуу наснаасаа эхлэн ардчилалын төлөө зүтгэж явсан ардчилалын алтан хараацайн шийдвэр гэхэд арай ч дээ, Э.Бат-Үүл дарга аа. 25 жилийн турш өлсч, цангаж, өрсөлдөж, зүтгэж олж авсан нэр төрөө ингэж уландаа гишгэх шаардлага юу байна. Энийгээ тэгээд дотоод ардчилал гэж битгий хэлээрэй. Үзэж чаддаггүй байсан коммунист дарга нараасаа өөрөө ялгарах юмгүй болж дээ, баатар дарга гуай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (49.0.195.14)
    Энэ хүмүүсийн үе ардчилал бишээ, ардчилал аль эрт устсан шүү дээ, мэдээгүй юм уу?
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • ГЭРЭЛ (103.10.23.193)
    Бат-Үүл дарга хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү. Яагаад ойрдоо энэ хүнтэй тэрсэлдээд байгаа юм бэ? Өөр хийх ажил алга уу. Өмнө нь нийслэл ийм их ажил хийж байгаагүй. Орлогч нар нь ч сайн ажиллаж байгаа
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.31.45)
    КОММУНИСТУУДаас салах хэрэгтэй. МАН-ын нэг бөгс долоогчыг халаа биз ёстой юм ёсоороо.наранхүү ч 2зам дээр алцагнаж явдаг. 2 нүүртэнгүүдээс салах ёстой. хүрээлэнд өөрийнхээ ногооны үр модоо их шахсан худал гэвэл тэнд ажилласан компаниудаас зүгээр асуухад сайн хэлээд өгнө
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
    • ду
      тэгвэл арга ядахдаа 1985 оноос өмнө төрсөн бүх хүнийг цааш нь харуулах хэрэгтэй тэд чинь коммунизм соцализлийн чинхэн үүр уурхай хог новш нь шүү дээ
      2015 оны 11 сарын 03
  • зочин (203.194.114.207)
    одоо яая гэхэв Батүүл гуай тухай үед МАХН-ын тараачихая хожимийн өдөр эд эргээд гай болноо гэж олон хүн өөрт чинь зөвлөж ятгаж байсан даа даана ч тас зөрөөд байсан Одоо наадуулыгаа хар АЧИЙГ БАЧААР АДАГ СҮҮЛД нь гэгчээр л юм болж байна шүү дээ Угаасаа одоогийн МАН-ынх ийм л улсуудаар бүрдсэн эдний тарьсан балаг одоо хүртэл дуусаагүй үнэхээр балагтай нам одоо та яая гэхэв өөрөө өөртөө гомдоод амаа бариад сууж байхаас яахав Тухайн үед нөхдүүдийнхээ үгэнд нь ороод МАХН-ыг тараачихсан бол өдиид ингээд шар махтайгаа хатаад элдвээр хэлүүлээд суухгүй л байсан даа
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.162.51)
    Тэр Саранчимэг чинь ардын намын хутгуур хүүхэн шүү дээ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • 4w4rww (202.21.112.186)
    коминистууд гээд байгаа хүмүүс чинь үүнээс энэрэнгүй байсийм шүү
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (202.70.37.34)
    Бат-Үүлийн өс санадаг нь аль хэдийн олон түмэнд ил болсон шүү дээ. Социалист хийгэмдээ холбоотой бүхнийг үзэн яддаг биз дээ. Хүрэл хөшөөнд хүртэл хонзогноод.... Тиймээс л толгой нь байхгүй гэж салгалдаг болсон байх.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах