Хулгайчийг бариарай гэж хэн орилж байна

                                       Хулгайчийг бариарай гэж хэн орилж байна?

Халх голын 500 мянган гектар газрыг чөлөөт бүс болгосныг, тэнд хуулийн дагуу харийнхан татваргүй, аливаа хязгаарлалт квотгүй, хятад иргэд визгүй зорчих нөхцөл бүрдсэнийг иргэдийн зүгээс эсэргүүцэх явдал нэмэгдсээр байгаад эмзэглэсэн эрх баригчид маш их мөнгөөр тархи угаалт хийхээр оролдож буйг тэдний захиалгат нэвтрүүлгүүд, телевизийн цагуудыг худалдаж авч буй байдал, твиттер орчин дахь өндөр үнэтэй хөлсний багийн үйл ажиллагаанаас харж болохоор байна.

Мөн асуудлыг өөр тийш нь мушгин гуйвуулж Халх гол сумын засаг дарга газар зарсан гэх мэдээллийг өргөнөөр тараалаа. Засаг дарга нарын буруутай үйлдлийг тогтоож, шалгаж, хариуцлага ногдуулах нь зөв.

Харин 500 мянгаар нь чөлөөт бүс болгож, экологийн болоод эдийн засаг, аюулгүй байдлын сүйрэл авчрах шийдвэрийнхээ хариуцлагыг үүгээр дүйвүүлэн бултана гэж бүү сана.

Тэр 500 мянган га газар атраараа, өвс нь халиуран, мал бэлчин, түүх дурсгалаа хадгалсан чигээрээ оршиж байгааг бид нүдээрээ харсан. Гэтэл нэгэнт олгогдсоныг аварч буй мэт матрын нулимс, муур багшийн царай бүү гаргагтун!

Том хулгайч нь жижиг хулгайчийг бариарай гэж хашгирч байгаа ч хоёулаа л хулгайчаараа үлдэнэ!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • зочин (122.201.31.55)
    энэ нөхөр дорнодын талд Бурмаа хятдууд оруулаад газар өгөөд байна гээд их л том том хашгираад байсан зүйл нь үндэсгүй болоод жинхэнэ хулгайчдыг нь илрүүлээд орхисон чинь бүр ярих юмгүй болж орхисон байх шив дээ. одоо чиний хэнд ч хэрэггүй хоосон хий хардалтанд чинь итгэх хүн олдохоо болиноо.Ард түмэн чамаас ухаантай.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • П. Баатар (202.9.41.83)
    Сонгуулийн хууль мууль шударга байх ёстой гэж Бурмаа сайд бүлтрээд байсан. Сайд болсноос хойш ёс зүйгүй хүн болж дээ. хүн эвдрэх гэж. Эбэгийн бууны нохой байж дээ. Улс орныг худалдах процесс эртнээс алсуур бодлоготой хэрэгжсэн дээ. Баншин хамартай Очирбатаас эхлээд ерөнхийлөгчийн дээл мялаахаас өмнө төлөвлөгдсөн байсан даа.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (103.26.193.10)
    Энэ хулгайч хулгайч царайтай нөхөр чинь хэн бэ юу ч мэдэхгүй,чадахгүй байж бусдыг гүтгэгч өдөөн турхирагч бат хэн билээ балай ч билүү
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.88.210)
    Энэ маш зөв үнэнийг бичжээ.Дэмжиж байна.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.40.62)
    Zugeer l Turuus bayajsan Hulgaichuudiin dansiig haaj ulsiin orlogo bolgowol hyamralaas hunguhun garah hemjeenii mungu orj irne. Hatuuhan gartai zorimog udirdagch heregtei bna daa.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.144)
    Төрийн сэнтийд түнтийтэлээ суусан том жижиг гаруудын хийж байгаа асуудал.Ингэж хуучирсан арга тогтмол хэрэглээд байгаа нь өмхийрсөнөө харуулж бна.Аливаа зүйл бодолтой, нухацтай хам олноороо, санаа бодлоо цэгцэлж нэгтгээд хөдөлхөд юунаас илүүтэй хөгжих болно.Худлаа сүр дуулиан гаргаад хэдэн мөнгөө сонгуульд бэлтгэж байгаа хульхинуудын л ажил.төрийн алба хашаад ингэж илэрхий хийдэг луйвар гэж байхгүй.Тэгээд ч цаг хугацаа харуулна. хөгийн зүйл удахгүй мэдэгдэнэ...
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.46.212)
    Bvgd l hulgaichuud vnen gutmaar torin said gej de torin sadaanuud ichih nvvr gej er emgvi algaa alga hudlaa medegdel hih halz yriltslagand hezeech amjihgvi im l sadaanuud
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.187)
    Газар нутаг баялагаа зарж идсэн хулгайчид хэн бэ эрх мэдэлтнүүд шдээ. Энгийн ард түмэн газар нутгаа гадныханд худалдаагүй шүү хулгайч даа
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (59.153.113.96)
    Элбэгдорж хэний мөнгөөр тэнэг зургаа марк.дугтуйн дээр хэвлээд байнаа.Өмхий ярьдаг ямаа 70-худалчийн загалмайлсан эцэг
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.6)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (103.26.193.78)
    ene bol yah argagui ynen
    2015 оны 10 сарын 31 | Хариулах