ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх үү?

                      ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх үү?

Жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Гэвч түүнийг даргаар томилогдсоны дараагаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой  таагүй мэдээлэл тасраагүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид танхайрч, хүний аминд хүрсэн нь нийгэмд ил гараад буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлсэн хэмээн эх сурвалж онцоллоо. Өдгөө Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх  тухай "бор шувуу" жигүүрээ дэлгэн нисч байгаа аж. Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.12.81)
    АН-ын удирдлага чадваргүй юм чинь өөрсөдтэйгөө ижилхэн оюуны хомсдолтой хүмүүст цол олгоод олгоод тавиад тавиад төр засгаа дампуурууллаа даа.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (203.91.118.178)
    Нэг дарга гарахаар нэг хэсэг өөрийн мэдлэг чадваргүй хүмүүсийг өндөр албан тушаалд тавьдаг, тэд удирдах чадваргүй учраас энэ ажлыг унагаж байгаа юм . Хэцүү хэцүү хүмүүс дарга хийгээд яваад байдаг шүү. Бүгшсэн энэ хэт улс төржсөн асуудлыг болимоор юм шиг байх юм. Боловсон хүчний бодлого алга болжээ.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (103.57.93.79)
    Цагдаагийн боловсон хүчний бодлого алдагдсан Дандаа нэг нам өөрийн хүнээ гаргаж ирдэг Цагдаа бол аль нэг улс төрийн хүчний хараат бус байх ёстой Сайхн чадвартай залуус бий Тэхдээ тэднийг хэзээ ч гаргаж ирэхгүй цагдаагийн мафи гэж нэг муу юм сүүмэлзээд салхинд ч унтрахгүй байх юмНамууд одоо фракфгүй болъё гэж л байна Цагдаагийн үхширсэн өмхийрсөн тэр фракцийг хэмх цохьж халах хэрэгтэй Залуучуудаа солонгос япон германсургах цаг болоогүй юу
    2015 оны 10 сарын 29 | Хариулах