МУГЖ Г.АРИУНБААТАР АНГЛИЙН ХАТАН ХААНЫ ӨРГӨӨНД УРИГДЖЭЭ

          МУГЖ Г.АРИУНБААТАР АНГЛИЙН ХАТАН ХААНЫ ӨРГӨӨНД УРИГДЖЭЭ

 Улсын Филармонийн дуучин  МУГЖ, Г.Ариунбаатарыг  Английн сүр жавхлант Хатан хааны гэр бүл хүлээн авах урилга илгээжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа:  “Монгол Улсаас Англи улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлье. Хатан хааны ордонд дуулах нь миний хувьд  асар их нэр хүнд билээ” хэмээн бичжээ.

Хатан хааны өргөөнд Маэстро Валерий Гергеив, алдарт морин хийлч Хакназаряан нарын хамт  оройн зоог барьж, ая дуугаа өргөжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.