Зөрлөгийн дарга галт тэргэнд дайруулж амиа алдсаныг УБТЗ нуужээ

                 Зөрлөгийн дарга галт тэргэнд дайруулж амиа алдсаныг УБТЗ нуужээ

Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр "Зөрлөгийн дарга нь ажлынхантайгаа архидаж, галт тэргэнд дайруулж амь насаа алдсан байна. Улмаар хөдөлгөөн 9 цаг саатсан" гэж  твиттер хуудастаа жиргэж, олон нийтэд мэдээлсэн байна.

Уг асуудлаар Улаанбаатар төмөр замын газарт шалгалт оруулсан байна. Харин уг хэргийн талаар Улаанбаатар төмөр замын газрын дарга Л.Пүрэвбаатар “Тухайн хүн гэр бүлийн таагүй харьцаанаас болсон ч юм уу архи уусан үедээ шөнө дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан юм шиг байна” гэсэн хариултыг өгчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

                                                       Эх сурвалж: 24tsag.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.