С.Бямбацогт: Шаардлагагүй зардлыг бууруулах замаар цалин, тэтгэврийг нэмэх ёстой

  С.Бямбацогт: Шаардлагагүй зардлыг бууруулах замаар цалин, тэтгэврийг нэмэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар цалинг хасах Засгийн газрын саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хямралтай үед ард иргэдийн орлогыг нь бууруулах нь буруу. Тэвчиж болох урсгал зардал, шаардлагагүй зардал, тухайлбал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны зардлыг бууруулах боломжтой. Шинээр байгуулсан улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын асуудлыг шийдэх ёстой. Эдгээр зардлыг хэмнэсэн мөнгөөр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой" гэлээ. Мөн МАН-ын бүлэг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж тавихаар болсон байна.

МАН-ын бүлгийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. "Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2.5 дахин буурсан байхад Монголд 10 хувиар ч буураагүй байна. Саяхан Тайвань шатахуунаа нэг литр тутамд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр буулгасан. Хилийн цаана ОХУ-д нэг литр нь 1000 гаруй төгрөг байхад Улаанбаатарт 1800 төгрөг байна. Тиймээс хямралтай үед шатахууны татварыг нэмэхийн оронд үнийг бууруулж, улсын хэмжээнд шатахууны үнийг ижил болгох ёстой" гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (49.0.186.59)
    нээрээ тэтгэвэр нэмэхгүй бол ирэх жил санал авна гэж бүү горьдоорой хэнд ч өгөхгүй шүү
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • 8989 (202.72.247.249)
    Нэн тэргүүний биш зардлууд зөндөө бналээ дээ.бүтээн байгуулалт нэрээр аглаг хийдийн 2 км зам тийм шаардлагатай юу ,тэд өөрсдөө тэртэй тэргүй зам тавих мөнгөө олж бга хүмүүс тэгэхэд хичнээн тэр бумаар нь төсөвлөөд.Төсөв бол лобби ддог төрийн түшээдийн нэг гарц юм бишүү
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • 8989 (202.72.247.249)
    дЭМЖИЖ байна. Хямралыг өөрсдөө буй болгочоод хариуцлага хүлээх эзэнгүй блхоор ард түмний нураан дээр лантуу өгдөгөө болимоор юмаа.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • MANDAH (202.61.97.16)
    BIMBADORJ MASN UHAALAG CANAL DEBSNUULSEND TALARHAYA man ZUB BAIR SYYRITAI BAINA
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • MANDAH (202.61.97.16)
    BIMBADORJ MASN UHAALAG CANAL DEBSNUULSEND TALARHAYA man ZUB BAIR SYYRITAI BAINA
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.11.90)
    Darga nariin tsaling hasah ni zowoo.ta nar. uls ornoo bodohod yadag yum.il dald ochnoon idej bgaash de
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.11.90)
    Darga nariin tsaling hasah ni zowoo.ta nar. uls ornoo bodohod yadag yum.il dald ochnoon idej bgaash de
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Шаардлагагүй зардал хөндлөнгийн хүнд ч мэдэгддэг шүү дээ.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах