Ялтан Г.Маралмааг хүүтэй нь хамт камертай өрөөнд цагдан хорихоор болжээ

              Г.Маралмааг хүүтэй нь хамт камертай өрөөнд цагдан хорихоор болжээ

Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт амаржиж хүүтэй болсон.
 
Тэрбээр амаржаад 10 гаруй хоносон ч хүүхдийн биеийн шарлалт бүрэн арилаагүй гэсэн шалтгаанаар мөн эхийг нь тэнхэртэл эмнэлэгт байлгах ёстой гэсэн эмчийн заавраар эмнэлэгт долоо хоносон юм. Тэгвэл бие нь тэнхэрсэн Г.Маралмааг эмнэлгээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн камертай өрөөнд шилжүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт дөрвөн харгалзагч харж байсан бөгөөд камертай өрөөнд ч харгалзагч байх гэнэ. 
 
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас түүний гомдлыг хэлэлцтэл хорих ангид хуваарилах учиргүй. Тодруулбал, тэрбээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох юм. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хуваарилна. Тус ангид хүүхэдтэй эмэгтэйг 1 нас хүртэл хүүхэдтэй нь хамт байлгаж, 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх хуулийн заалттай билээ.

                                                   Эх сурвалж: 24tsag.mn 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.179.28.87)
    Нүгэл хийсэн бол түүнийг үүрэх нь зүйд нийцнэ шүү дээ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.111.19)
    CAMER-tai uruund horih ni zuv shuu. Dahiad huuhed alj medne shuu. Seremj iluudehgui
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.16.244)
    хүн алдаж болно. тэнэг хүнийг уучлах нь хамгийн том шийтгэл гэдэг биз дээ дөнгөж төрсөн тэр бяцхан хүү Монгол улсын иргэн тийм болохоор төрөөд л хоригдож байгаад сэтгэл өвдөж байна
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Энэ эмэгтэй үйлээ үзнээ тэр жаахан охиныг яаж тамалж алсан яг тэр лайгаа өөрөө биш юмаа гэхэд үр хүүхдэд нь яг ирнэ энэ бол тэнгэр бурханы ял цээрлэл үйл лай
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.242.243.234)
    Хүүд буруу байхгүй ш дээ агаар хэрэгтэй дээ.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
    • mayga
      Нялх амьтныг тарчлаасан энэ эмэгтэй их л зовно доо. Өөрийн хийсэн лай ланчиг толгой дээр нь ирнэ дээ. Хэрэг хийсэн юм чинь цээрлэлээ хүлээх нь зөв байхаа. Харин тэр хүүд л санаа зовоод байна. Дөнгөж гараад хоригдоод л ... Аав, ээж 2-н л лай гарч байгаа юм даа.
      2015 оны 10 сарын 26