УУЧЛААРАЙ... ТЭД БИДНИЙ БУРХАН БИШ...

                                УУЧЛААРАЙ... ТЭД БИДНИЙ БУРХАН БИШ...

Өнөөдөр монголчууд бидний дунд хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэхээр "үхэл ханхалж", толгой гудгар, харц доогуур харьцах болсон явдал юм. Идэж, уухын дон шүглэсэн хэсэг хүний эрхшээлд орж суух ард түмэн биш л юмсан. Гэвч өнөөдрийн бидний "оюун санаа"-ны тусгаар тогтнол /миний аавын хэлснээр/ талхнаас ч хямдхан үнэлэгдэж байгаа болохоор бид тэднийг сонгосоор л байна. Мөргөж амьдрах бурхан ч биш, уншиж ухаарах ном ч биш... Уучлаарай... Тэд бидний бурхан биш... "Тэд" гэдэг нь өнөө л 76, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг нь багтана. Угтаа бол тэд бидний "боол" бөлгөө. Бид тэднийг сонгодог, тэд бидний хүслийг биелүүлдэг. Харин энэ тогтолцоо эсрэгээрээ эргэж бид тэднийг сонгодог, тэд өөрсдийнхөө хүслийг биелүүлдэг болсон байна. Монголчууд бид ийм нийгэм хүсээгүй. "Эрх чөлөөг тордох тусам ардчилал үнэ цэнэтэй болдог" хэмээн нэгэн залуу хэлжээ. Энэ юутай үнэн үг вэ. Ардчиллын үнэ цэнийг бид мэдрээгүй л явна. Харин арчаагүй хэдэн улстөрчдийн улыг долоож, "угладаг"-ийг нь тосолдог хэдэн хүний жүжиг л үзэж суугаа мэт... 1200 төгрөгтэй тэнцэж асан ам.доллар өнөөдөр 2000 төгрөг гараад явчихлаа. Монгол Улсын мөнгөн тэмдэгт ямар "00"-ийн цаас уу?... Н.Алтанхуяг Их Британи улсад Монгол Улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэхдээ 200 тэрбум төгрөг илүү хэвлүүлсэн ч гэх шиг... Бид ямар Н.Алтанхуягийн түрийвчийг нь зузаалдаг компанийн ажилчид уу?... Хотын дарга нь хотоо хөгжүүлж "Хүн шиг амьдарч, Хот шиг хөгжих" юм яриад байсан яасан бэ?... Цэвэрлэх байгууламжийнх нь үнэр хотын төвдөө үнэртдэг болж, хатаасан "өтгөн" нь сошиал ертөнцөд "од" болж байна. Бид ийм нийгмийг хүссэн гэж үү?... Уучлаарай...

Тэд бидний бурхан биш... Би үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй улсын иргэн. Надад энэ эрхийг ардчилал олгосон. Гэхдээ би өнөөдрийн ардчиллыг, ардчилагчдыг даан ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Ардчиллын загалмайлсан эцэг нь хүүгийнхээ компанийг илтэд хууль зөрчин тендерт ялуулж байгаа нь ардчиллын үндсэн зарчим уу?... Э.Бат-Үүлийн хүү нь аавынхаа ажлыг өмнөөс нь хийж тендер авч өгсөн компаниасаа 500 сая төгрөг урамшуулалд авдаг нь бас л ардчиллын үндсэн зарчим уу?... Ардчилсан Ерөнхийлөгч нь хуульчдын /андуурсан байж магад. Энэ чигийн л юм байсан/ хурал дээр нэг хүнийг заналхийлэн, хэт дээрэнгүй мэдэгдэл тавих нь ардчиллын үндсэн зарчим уу?... Өдрийн хоол, өмсөх зүүхээ арай гэж болгож байгаа ард түмнийхээ халаас руу өнгийж авлигачдыг өршөөдөг нь ардчиллын үндсэн зарчим уу?... Би үгүй гэж бодож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд "Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна"... гэсэн байдаггүй билүү. Уран цэцэн үгтэй, ургалч олон бодолтой, эрлийз, хурлийз нөхдүүд монголыг минь зүгээр л байлгаж үз... Монгол, монголоороо сайхан хөгжинө. Монгол хүн төрийн жолоог атгавал, ардчилсан үзэлтэй хүн түмний итгэлийг /хуурамч ардчилал биш шүү/ хүлээвэл Монгол Улс хөгжихдөө л хөгжинө. Гэхдээ л... Уучлаарай... Тэд бидний бурхан биш...

Бид тэднийг сонгосон... Тэд бидний "боол" юм гэдгийг монголчууд үргэлж санах хэрэгтэй. Санахаасаа илүү саймширах нь их болохоор бид үүнийг ойлгох болов уу?... энэ бүгдийн эргэлзээг ганцхан зүйл л тайлна. Тэр зүйл нь ердөө л ганц үг... Энэ бол "СОНГОЛТ". "СОНГОЛТ" хэзээ зөв болно тэр цагт бид хөгжинө. Сонгосон хүн ард түмнээсээ тасрахгүй л бол бид хөгжинө. "Ланд-200" хөлөглөчихөөд явган надаас гал асуух нь ичгэвтэр биш гэж үү... Эрх мэдэлтэй, мөнгөтэй л бол хүн, бусад нь хүн биш гэдэг ойлголтоос бид хэзээ салах вэ?... Уучлаарай... Тэд бидний бурхан биш... Би зүгээр л эх орныхоо төлөө зүтгэх залууг сонгоно. Тэр нь хэн ч байж болно...

                 Төрбатын ЗӨНБИЛЭГ  /Г.Сэр-Одын болон МЗЭ-ийншагналт, яруу найрагч/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Торбат чинь оороо барга шдээ (104.34.149.38)
    Дуралей дундговиийн барга Ховдын захчин Элбэгдоржийг хужаа гэх гээд байдаг Овормонголын баргын удамт Торбатын хуу бололтой Ийм гэнэн мулгуу байж болохгуй Юм уз ном унш Боловсролоо сайжруул
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Аох,х, (103.229.122.85)
    Зөв хө. Сайн хэлсэн байна. Бид ингэж амьдарч чадахгүй ээ.
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.24.180)
    Unen zuil bichsenii tuluu deer ner n durdagdsan humuusiin paldiguud n umuurch comment bichij bgaa n enuu kkk ineedtei ch yumaadaa... ZUNBILEG unenii ortoi l yum bichij. Haa hamaagui comment bichij onkoldhoosoo icheesei ene humuus =
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (104.34.149.38)
    Bavuugin Lkhavgasuren guai h chamd yun yaruu nairag chi ehleed hun boloodhi gej helsen baij boloh nuhur bn daa kkk
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (104.34.149.38)
    Чи маш тэнэг гэнэн дээр нь фашизм ханхлуулсан элдэв юм холиж хутгаж улс төрийн олон улсын харилцаа , эдийн засгийн талаар огтхон ч мэдлэг мэдрэмж , энгийн 21 зууны залуу хүний боловсролгуй , ёс зүйгүй , архини халууны цээжний пангаар их л дөвчигнөн бичиж дээ Чамд суурь хүмүүжил яруу найрагчин зурхэнд орших сэтгэл оюун ухаан , зөн билиг алгаа ! худлаа Хоосон санаархал , амбиций , цээжээ балбалт , агсралт энэ чинь Хоцрогдол нийгэм , боловсролтой залуус үүнийг дооглоно ! Бүү хийрх ээ
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
    • hishgee
      Mal yum daa chi!
      2015 оны 10 сарын 24
    • зочин
      чамд бялдууч хүмүүс л таалагдах юм байна тонголзож бөхөлзсөн хятад хэлбэр чи эрлийз хурлийз байхаа тиймүү зургаа нэг ил тавчих тэгэхүү
      2015 оны 10 сарын 24
  • Зочин (93.28.163.105)
    NAAD UGIIG CHIN HEM CH HELJ CHADNA KKK. JAAHAN ONOVCHTOI TODORHOI YUM BAIRJ AVAACH . NUGUU L ULIG BOLSON UGNUUD. URID NI TEGEED TIIM SAIKHAN BAISAN YUMUU HEHE. EHLEED URID NI YAMAR BAISNAA ERGEED NUHAZTAI SAIN HARCHIKH . HEN NI HEN BAISAN, HEN ZASGIIN ERKH BARIJ YAMAR SHIIDVERUUD GARGAJ BAISAN, UR DUND NI YU BOLOV GEED TUUHIIN HUUDASNAA DURAIJ BGA. TEGEED UNUUDRIINKHTEI HARIZUULAAD UZ DUU MINI.
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
    • hishgee
      Chi muu gudraga tegeed eh ornii tuluu yu heleh yum be?
      2015 оны 10 сарын 24
  • zochin (103.229.121.174)
    Зөө зөө монголоо өмөөрч бичих монгол хүнгүй болж байгаа юм биш биз дээ. Нөгөө цөс нь хөөрсөн монгол хүн хаана байнааааа
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • ху жин фа (99.38.249.127)
    чи мен олон юм хуцваа танай монголын засаг тер еерийн бодлоор явж бна гэж чи бодно уу . бvv горьд энэ бvгд их думдад улсын нелеенд аль хэдvvн орсон шvv.манай их гvрэнд тун удахгvй нэгдэх ар монголын еертее засах орны удирдлагууд бvр сайн ойлгоод одооноос тэд бvр хичээж бна бишvv .би чамад хэлэхэд чи бас тэднийг дэмжвэл чиний бvр хамсаатан тань бvр сайн амь зууна шvv чамад жаахан амьжилт хvшияаа бvv бухимдаа чи жарганаа
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Zochin (103.229.122.102)
    Хэдэн жилийн дараа энэ нийтлэлээ нэг хараад еерийгее бас хэн ч биш байсныг мэдэрэх болно. Ереелийг хундэлж еерийгее ергелгуй зев яваарай.
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
    • nar
      chamaig harahsan. Aaviin huu usdug!!!!!
      2015 оны 10 сарын 24