

Амралтын өдрүүдээр ЦАСАН ШУУРГА шуурч, хүйтэрнэ
Амралтын өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурахыг Авто Тээврийн Үндэсний Төв болон Цаг уур, Орчны шинжилгээний Хүрээлэнгээс анхаарууллаа.
Аравдугаар сарын 23-наас 26-ныг хүртэл нутгийн ихэнх хэсгээр цас орох тул хол газар аялагчид, малчид, тээвэрчид бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй болж байна. Тухайлбал өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх ажээ.
Мөн цаашид буюу
27-нд нутгийн хойд хэсгээр,
28-нд зүүн зүгийн нутгаар цас орно.
Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэж мэдээллээ.