”ЗАНДАНШУУЛНА” гэдэг нь хүний тархи,дотор эрхтнийг авч тусгай аргаар борцолдог бүдүүлэг зан үйл

"ЗАНДАНШУУЛНА" гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан  борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа

Архангай аймгаас олдсон өвгөн ламын биеийг гандан хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргүүлж байгаа тухай мэдээ бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. Энд ЗАНДАНШУУЛСАН гэдэг үгийг байнга хэрэглэж нийгэмд ийм ойлголтыг төрүүлж байна. Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон бий. Харин энэ ламын биед тархи хийгээд дотор эрхтэн бүрэн. Өөрөөр хэлбэл занданшуулаагүй. Өөрөө бие барахдаа тарнийн хүчээр биеэ хурааж мөнх хийгээд мөнх бусыг холбон 200 жилийн туршид бясалгалын байдалд биеэ хадгалж байгаа гэсэн үг. Самади гэж энэ юм аа. Буриадын итгэл хамбатай адил. Оросод байгуулагдсан итгэл хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч шинжилгээ хийгээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. 150 гаруй  жилийн настай ч түүний нүд аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн бөгөөд одоо тусгай хоргонд байдаг. Харин Архангайн энэ өвгөн лам 200 гаруй  жилийн настай.

Агуйд байж байгаад хулгайчийн гарт өртөж тээвэрлэлтийн хүнд нөхцөлийг давсан ч бие нь бүрэн бүтнээрээ нүд нь хараастай байна. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Харин эн биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Тиймээс энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг юм аа. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгон занданшуулсан гэдэг үгнээс зайлсхийгээрэй. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг шүү. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.122.211)
    унэхээр гайхамшиг
    2015 оны 10 сарын 25 | Хариулах
  • ne (81.242.51.200)
    chi joohon ch bolov yum unshij medcheed daraa n iim niitlel tavij bai
    2015 оны 10 сарын 24 | Хариулах