

С.Насанбатад авлига өгсөн эмэгтэйн зураг ил гарлаа
Дархан-Уул аймгийн МАН-ын дарга, Засаг дарга асан С.Насанбатыг аравдугаар сарын 14-ний өдрийн орой АТГ-аас баривчлан хорьсон билээ. Түүнийг замын тендерийг шалгаруулахдаа бусдаас авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү саатуулаад байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, “ Засаг дарга асан С.Насанбат замын компанийн захирлаас 50 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд буй. Тус компанийн захирал нь С.Насанбат даргад дээрх хэмжээний авлига өгч, замын тендерт оролцсон тухайгаа мэдүүлээд байгаа” гэсэн юм.
Дархан- Уул аймгийн Засаг дарга асан ямар учраас бусдаас авсан талаар эх сурвалжаас тодруулахад, “ Дархан- Уул аймагт сүүлийн үед авлига хээл хахууль, намын талцал хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд манай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат бусдаас авлига авсан байна.
Тодруулбал, “ С.Насанбатын улс төр, бизнесийн хамтрагч гэгддэг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, “ Өсөх Урам” компанийн ерөнхий захирал М.Төмөртогоо “ Дархан АЗЗА” ТӨХК-ийг замын тендерт ялуулахын тулд С. Насанбатад 80 сая төгрөгийн авлига өгсөн байна.
Ингэхдээ эхний ээлжинд түүнд 50 сая төгрөгийг нь өгчээ. М.Төмөртогоо нь 50 сая төгрөгөө “ Дархан АЗЗА” ТӨХК-ийн захирал Золзаяагаас авсан байна. Ингээд үлдсэн 30 саяыг нь дараа өгье хэмээн тохиролцжээ.
Харин төд удалгүй М.Төмөртогоо дахин С.Насанбатаас замын тендер хүсч орсон байна. Тэр үед энэ хоёрын маргаан эхэлсэн аж. С.Насанбат дарга чи өмнөх мөнгөө өгөөгүй байж дахиж тендер гэж юу яриад байгаа юм гэжээ.
Ийнхүү энэ хоёрын үл ойлголцлоос үүдэж “ Дархан АЗЗА” ТӨХК-ийн захирал Золзаяа АТГ-д өөрөө хандсан байна. Тэрээр би М.Төмөртогоогоор зуучлуулан Засаг дарга С.Насанбатад 50 сая төгрөг өгсөн хэмээн мэдүүлээд байгаа аж.
Ийнхүү энэ удаа Дархан-Уул аймгийн авлига хээл хахуулын хэрэг эхнээсээ илэрч эхлээд байгаагийн нэг жишээ нь энэ боллоо. Дархан- Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат болон ИТХ-ын дарга асан Ч.Цэндсүрэн нарыг есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аар огцруулах шийдвэр гаргасан билээ.
Мөн өнөөдрөөс сошиал медиагаар түүнд авлига өгсөн Золзаяа гэгч эмэгтэйн зураг олон нийтэд ил боллоо.
Эх сурвалж: 24tsag.mn Д.Ундрах
Сэтгэгдэл (1)