Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийн орлогчдыг цомхотгох хэрэгтэй

                Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийн орлогчдыг цомхотгох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд үр ашиггүй орон тоог цомхотгох шаардлагатай гэх саналыг хэлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ирэх 2016 оны төсөв дээр 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгахын оронд цалинг хэвээр нь үлдээ. Эсвэл үр ашиггүй орон тоогоо танах хэрэгтэй. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хоёр орлогчтой байна гэсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл зургаан орлогчтой ажиллаж байна. Мөн цэц 16 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан одоо 45 ажилтантай болсон. Эдгээр цомхотголоос эхэлж хийгээд цалинд гар дүрэхгүй байх боломжтой” гэсэн юм.

Дашрамд,

Нэг тоо бодъё, Засаг даргын нэг орлогчийн сарын цалин нэг сая төгрөг. Зургаан орлогчоор тооцвол жилийн цалин 70 орчим сая төгрөг. Туслах, нарийн бичгийн цалин, зардлын хамт нийлээд 300 гаруй сая төгрөг болж байна. Зөвхөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дөрвөн орлогчийг цомхотгосноор 300 гаруй сая төгрөг хэмнэх юм. Аймаг, дүүргийн орлогч нарыг цомхотгосноор багагүй мөнгө хэмнэх нь дээрх тооноос харагдах болов уу.  Харин хотын удирдлагууд төсөл хөтөлбөрөөс санхүүжилтээ бүрдүүлж, цалингаа авна гэж зүтгээд албан тушаалтайгаа үлдээд буй юм.

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Манайхан юмыг өнгөц хэлбэрийг харах дуртай. Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрөө эдийн засгаа аваад явчихдаг чадалтай байхад Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хоттой зууралдах ямар ч шаардлагагүй шүү дээ. Өөрсдийн ажлаа хийх хэрэгтэй. Нийслэл хэдэн орлогчтой байх нь үнэндээ эрхзүйн хувьд  тэдэнд ямар ч хамааралгүй” гэж мэдэгдээд буй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бат-Эрдэнэ (62.122.208.180)
    тэгж ярих юм бол Бээжин 6-н орлогчтой юм чинь Бат-үүл баатар зөв зөв энэ цагаан сараар ахиад нэг наадам зохиогоод алаад өгөх хэрэгтэй
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (103.26.193.92)
    Бат үүл арай хэтэрхий бна.Юуных нь баатар бэ ямар гавьяа байгуулсан гэж.Харин одоо гавьяа байгуулж эх орон хотынхоо төлөө өөрийнхөө гэр бүлээ хойш нь тавьж монгол хүн шиг зөв сэтгэл гарган олон орлогчоо цөөлж ард түмэн иргэдийнхээ татварын мөнгиийг зөв зүйлд нь ном ёсоор нь өгөөч гуйя
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Өвс (202.179.10.134)
    манай нимдорж зэв юм ярьжийншүү. тэр урлагч нарыг нэн даруй калах кэрэгтэй Зөргииг ер нь Батүүл л алсийштээ
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (202.179.10.134)
    Avilgachid turiin munguur negnee tejeehee bolimoor yumaa6 ter orlogch narig tsomogtgoh heregtei. Balai vvl deer ni huugiinhee kompaniar damjuuln baahan mungu ideed. ene bugdiig ni huuli hyanaltin baiguullaga, nuguu aihtar ATG ene ter ni shalgadaggui yumuu
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • irgen (203.169.50.56)
    Unen helsen bna.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • erka (202.126.91.103)
    nymka unen kelsen snu
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (150.129.141.152)
    Яагаад хамаагүй гэж нийслэлийн төсөв улсын төсөвт багтаж УИХ аар хэлцэгддэггүй юм уу. Нийслэл тусдаа тусгаар тогтносон улс юм уу. Энэ улс орон засгийн газарт хамааралгүй гэж үү
    2015 оны 10 сарын 22 | Хариулах