
ЦУОШГ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Баруун аймгуудын нутгаар: 19,24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас 5-10м/с, 19-нд Алтайн уулсаар түр зуур 16м/с, 24-26нд зарим газраар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 20-нд зарим газраар, 19,25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 25-26нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. 23, 26-нд хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 20,23-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 7-12 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хагаст хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 25-26нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна.
Тариалангийн бүс нутгийн 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Төвийн бүсийн тариалангийн нутгаар: 10 дугаар сарын 19-нд шөнөдөө зарим газраар бага зэргийн цас, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 25-26нд зарим газраар 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур 19-20, 23-нд шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 7-12 градус дулаан байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 10 дугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 26-нд зарим нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 20,23-нд шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.
Анхааруулга: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун өдөртөө дулаан байх ч 25-26-наар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ