

ХАР САРМИСНЫ ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Жаргалант тосгон дахь өөрийн хүлэмжийн аж ахуйд ургуулсан сармисыг ашиглан япон технологоор хар сармисыг үйлдвэрлэлээ. Сармисыг ургуулах, исгэх явцад химийн бордоо, гербицид, хортон эсэргүүцэх бодис болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн огт ашиглаагүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Хүний биед үзүүлэх нөлөө
• Дархлаа сайжруулна
• Цус шингэлнэ
• Чалх сайжруулна
• Даралт бууруулна
• Эрч хүч өгнө
• Цусан дахь сахарыг бууруулна
• Залуужуулж, эрүүл толигор арьстай болгоно
• Судасны ханын хатуурлаас сэргийлнэ
• Хорт хавдраас сэргийлнэ
• Элэгний үйл ажиллагааг сайжруулна
Ердийн болон хар сармисны ялгаа
Хар сармис нь үнэр багатай, чихэрлэг хатаасан жимс шиг сайхан амттай. Жирийн сармиснаас антиоксидант чанар нь 10 дахин нэмэгдэж хорт хавдараас хамгаалдаг S-алил цестеин, полифенол болон амин хүчлүүд нь хэдэн арав дахин нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Түүнээс гадна уураг, глюкоз, витамин, эрдэс бодисуудаас гадна нян бактер устгах хүчтэй үйлчилгээтэй хүхэрт амин хүчлийн нэгдэл, эрч хүчтэй байхын үндэс болдог аллицин зэрэг бодисууд ихээр агуулагддаг.
Хөгшрөлтийн явцыг удаашруулдаг, бодисын солилцоог идэвхжүүлдэг, буруу хэвшил зуршлаас үүссэн стрессээс ангижруулах полифенол хэмээх бодис нь исэлтийн процессийн үр дүнд ердийн сармиснаас 14 дахин нэмэгдсэн нь шинжилгээний дүнгээр тодорхой болсон. Ердийн сармисны дутагдалтай тал нь үнэр хурц, хэрэглэхэд амнаас хүчтэй үнэртдэг, ходоодны салстад хүчтэй нөлөөлдөг бол бүрэн боловсруулсан хар сармис дээрхи дутагдалыг арилгасан бүтээгдэхүүн юм.
Ядаргаа тайлах
Хар сармис нь ядаргаа тайлах үйлчилгээтэй. Витамин В1 болон сармисанд агуулагддаг аллицин хэмээх бодисууд нь нэгдэж аллицимин гэдэг нэгдэл болж хүний биеийн энергийн алдагдалыг нөхөн өгнө.
※ Таргалалт, хөдөлгөөний дутагдал
Ердийн сармисанд агууллагддаггүй S-алил цестеин гэдэг бодис исгэх процессийн явцад шинээр үүсдэг. Энэ бодис нь цусан дахь идэвхтэй хүчилтөрөгч болон холестеринийг устгадаг тул, таргалалт, хөдөлгөөний дутагдалаас үүссэн өвчин сайн нөлөөтэй. S-алил цестеин нь усанд уусамтгай тул хоол боловсруулах эрхтэнээр хялбархан дамжин хүний цусанд ордог.
※Амин хүчлээр баялаг
Хүний биед зайлшгүй хэрэгцээтэй амин хүчлүүд ердийн сармиснаас 10 дахин нэмэгдсэн. Гэнэтийн хөдөлгөөн, дасгал, биеийн хүчний ажил хийхэд хар сармисыг хэрэглэхэд үр дүн нь тэр дороо танд мэдрэгдэнэ.
※Полифенолоор баялаг
Хүний цусан дахь идэвхтэй хүчилтөрөгчийг устгах үйл явц 40 наснаас буурч биед чөлөөт радикалууд гэж нэрлэгдэх идэвхтэй хүчилтөрөгч хуримтлагддаг. Хуримтлагтсан чөлөөт радикал нь хөгшрөлтийн үндэс болдог . Хар сармист агуулагдах полифенол идэвхтэй хүчилтөрөгчийг устгах үйл явцыг идэвхжүүлж өгдөг.
Хэрэглэх арга
Бүтэн сармиснаас 2-3 хумсыг салгаж аваад хальслаад ус буюу цайгаар даруулан ууна. Халуун боловсруулалт хийгдсэн тул тэр хэвээр нь хэрэглэнэ. Их ядарсан, биеийн хүчний хүнд ажил хийсэн үед тал сармис нэг дор хэрэглэж болно. Харин ходоодны үрэвсэлтэй хүмүүс их хэмжээгээр нэг дор хэрэглэх бол зөгийн балаар даруулах буюу эмтэйгээ хавсран хэрэглээрэй.
Захиалгын утас: 99193305 99956790 Үнэ 40 000 төгрөг
Сэтгэгдэл (1)