

Хот руу 5.3 тонн самар нууцаар оруулахыг завджээ
Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо зорчиж явсан Х.Truek маркийн 39-04 улсын дугаартай авто машины жолооч А бусадтай хамтран, 5.3 тонн самрыг хууль бусаар Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын зохицуулагч Б.Эрдэнэсүх илрүүлжээ. Тэд их хэмжээний энэхүү самрыг 12 тонн ноосон дунд нуусан байсан гэнэ.
Хэргийг Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шалгаж байна.

Сэтгэгдэл (2)