Л.Эрхэмбаяр: Засгаа огцруулахгүй

                                 Л.Эрхэмбаяр: Засгаа огцруулахгүй

Улс төрд өрнөж байгаа зарим асуудлаар АН ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай биелэгдсэн гэж үзэж байна вэ? Засгийн эрх барих үлдсэн хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хувилж гаргах нь төвөгтэй асуудал. Тухайлбал, гэр хорооллыг дахин төлөвлөх ажил ид явагдаж байгаа. Энэ ажлын явц зарим нэг шалтгааны улмаас удаашралтай байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг одоо дүгнэх нь эрт байна. Ер нь хөтөлбөр маань “Монгол хүн 2020” гэдэг нэртэй шүү дээ. Тиймээс 2020 он гэхэд үр дүн нь харагдаж эхэлнэ.

-Ерөнхий сайд асан Алтанхуяг намаасаа гарахаар болсон гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үндэслэлтэй юу?

-Энэ яриаг би сонсоогүй. Тийм юм байхгүй.

-Засгийн газар огцруулах асуудал УИХ дээр яригдаж байна. Зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураад эхэлчихсэн. Засгийн газрыг огцруулах операцийн ард Ардчилсан нам байгаа гэх юм, үнэн үү? Танай засаг сонгууль хүртэл тэсч чадах болов уу?

-Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Тиймээс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө Ардчилсан нам ажиллана. Түүнээс бол улс төржилт хаа, сайгүй хангалттай байна.

-Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөнө гэлээ. Ямар заалтыг өөрчлөх төлөвлөгөөтэй байна вэ?

-Таван бүсийн чуулганаар гарсан саналууд бол үндсэн хуультай холбоотой асуудал юм. Тиймээс бид үндсэн хуулийг өөрчлөх нь Монгол Улсын эрх ашгийн асуудал гэж үзэж байгаа. Энэ бол ганц нэг намын асуудал ерөөсөө биш.

-Энэ УИХ бүрэн эрхийн хугацаандаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж амжих уу?

-Амжуулахын төлөө бид ажиллаж байна.

-Ч.Сайханбилэг ерөнхий сайдыг огцоруулна гэсэн яриа танай намныхнаас гараад байна?

-Ч.Сайханбилэг сайдыг огцруулахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол Монгол Улсын эрх ашигт харш юм. Ерөнхий сайд өөрөө хууль бус огцрохоос гарцаагүй үйлдэл гаргаагүй л бол сонгууль хүртэл засгаа огцоруулахгүй. Хэрэв огцруулбал валютын ханш өөрчлөгдөхөөс эхлээд олон сөрөг дагавар бий болно. Тиймээс засгийг тогтвортой ажиллуулах нь чухал.

-Сонгуулиас өмнө Ардчилсан намын ҮЗХ хурал хийхүү?

-Хуралдана, одоогоор тов нь тодорхой биш байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.117.114)
    Энэ нөхөр одоо Ардчилсан намын генсек байх хэмжээний хүн мөн үү? Иймэрхүү юмнууддаа АН мөн ч их алуулах юм даа хөөрхий
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.141)
    За нар яадаг билээ дээ,ЕСдээ хайртай,үхсэн ч хамт гэж байгаад л огцруулчихдаг шүү дээ,
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.28.200)
    ЗАСАГ ОГЦРОХ ҮГҮЙГ ЧИ МУУ МЭДДЭГ ЮМУУ. ХӨЛИЙН БӨӨС ХҮЗҮҮН ДЭЭР ГАРНА ГЭДЭГ ШИГ СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ НЭГ МАЛЫН ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН БАЛАЙ ЮМ БАЙНГА Л ЗУРАГТААР ГАРААД БАЙХ БОЛЛОО. ХЭРҮҮЛЧ АВГАЙ ШИГ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ НЬ. ИЙМ ЧАДАМЖГҮЙ ДАНХАЙСАН ДЭМИЙ ЗАСГИЙГ ОГЦРУУЛЖ АРАЙ ЭРҮҮЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.17.6)
    mash sain bna daa zasag unahiim bol olon tumen bosohoor bgaa shuu
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • kkk (203.194.113.94)
    ineedtei nukhur ve yanaa ene meddeg bol kkk
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • ukkrygygg (202.131.225.197)
    засгийг огцруулах үгүйг чи муу нус мэддэггүй юм мэдэв үү бэлтргэ энхболд, хутга эрдэнээ нар л женко тулгата йнийлж байгаад хийдэг юм малаа
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Иргэн (124.158.107.38)
    АН Монгол төрийг хүчгүй,чадваргүй,цаддаггүй,худалч,хуурмаг хүмүүсээр эгнээгээ зузаатгасан хийсэн ажил нь ард түмэнийг туйлын ядуу,ажилгүй болгосон үүнийхээ хариуд нэн даруй огцорох ёстой.Аль нүүрээрээ төрд байна гэж донгодож байна,ичих нүүргүй луйварчид зайгаа тавьж өг.Өндөг нүүрлүү чинь шидэх ч багадана.Бид сэтгэж,бодох дэлхийн талыг эзэгнэж явсан ард түмэн шүү.Хөх тэнгэр мэдэж байгаа.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Огцруулахгүй гэх шиг. Бас нэг мэддэг хүн үү
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • zocin (112.72.13.28)
    ylsaa dampyyryyliya nohoi shig amidarya bolson doo. tanai hotolbor cham ryy ondog baitygai sanaadana shuu medrelee
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Хэл амтай юмны сонгууль нь хүртэл бөөн хэл ам зайл.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах