ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Монголд айлчилна

                        ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Монголд айлчилна

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад ирнэ. Тэрбээр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Холбооны ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх аж.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар түүнд  бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалынхаа хүрээнд Холбооны ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.6)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 10 сарын 13 | Хариулах